Оюутолгойн татварын маргаан дууссан эсэх нь тодорхойгүй байна
Оюутолгойтой холбоотой татварын маргаан шийдэгдэж, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжтой болсон гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт цацагдсан билээ. Гэвч хэрхэн шийдэгдсэн талаар маргаанд оролцогч талуудын аль, аль нь албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Хэдийгээр Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган твиттер хуудсаараа Татвартай холбоотой маргаан шийдэгдсэн. Ирэх жил тэрбум ам.доллар+3000 ажлын байр” хэмээн жиргэсэн боловч “Туркойс хилл ресурс” “маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй танилцаж байгаа” гэсэн шалтгаанаар одоог хүртэл албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Гэхдээ гадаад эх сурвалжууд энэ талаар биднээс илүү мэдээлэлтэй байгааг уул уурхайн чиглэлээр дагнан бичдэг сайтууд руу ороход мэдэж болно.
 
Уул уурхайн сайд О.Эрдэнэбулган “Ройтерс” агентлагийн сурвалжлагчийн асуултад “Татвартай холбоотой маргаан шийдэгдсэн. Татварын байгууллагаас тогтоосон 130 сая ам.долларын зөрчлийн 30 саяыг үлдээж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгохоор тохиролцлоо. Далд уурхайн бүтгэн байгуулалтыг эхлүүлэх тал дээр хоёр тал нягт хамтран ажиллаж байгаа. Тиймээс элдэв маргаанаас болж энэ ажлаа зогсоож болохгүй гэдгийг ойлгож байна” хэмээн хариулсан байх юм.
 
Гэтэл “Оюутолгой” ХХК-ийн зүгээс “Татвартай холбоотой асуудлаар байр суурь илэрхийлэхгүй” гэсэн байх юм. Угаасаа энэ асуудал анх дэгдэхэд “Туркойз хилл ресурс”-ын гүйцэтгэх захирал Кей Пристли “Аудитын байгууллагын дүгнэлттэй санал нийлэхгүй” хэмээн хатуу мэдэгдэж байсан.
 
Маргаан таслах зөвлөл Аудитынхны тогтоосон 10 зөрчлөөс наймыг нь хэвээр үлдээсэн зэргээс үзвэл энэ асуу­дал нэгмөсөн шийдэгдсэн гэж үзэхэд эрт мэт. Хөрөнгө оруулагч ‘Turquoise Hill” Татварын актын талаархи шийдвэрийг хүлээн авсан байгаа. Бид одоо нарийвчлан судалж байна. Шийдвэрийн нөлөөллийг авч үзнэ”, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд “Асуудлыг шийдвэрлэх хугацаа есдүгээр сарын 30 гэхэд дуусна. Гэхдээ энэ хугацааг сунгах боломжтой” гэснээс үзсэн ч гэсэн асуудал бүрэн шийдэгдсэн гэж хэлэх боломжгүй харагдаж байгаа юм.
 
О.Эрдэнэбулган сайдын мэдээлэл олон нийтэд цацагдсаны
маргааш нь буюу өнгорсөн долоо хоногийн мягмар гарагт ‘Туркойс хилл ресурс” компанийн хувьцааны ханш бага зэрэг өссөн ч үүнийг өсөлт гэхээсээ илүү бага зэрэг хөдөлсөн гэж нэрлэвэл илүү зохихоор байна. Түүнээс хойш тогтсон нь “асуудал бүрэн шийдэгдээгүй”-г батлах мэт. Гэвч дэд сайд “Ройтерс” шиг том агентлагт хариуцлагагүй мэдэгдэл хийгээгүй гэж “итгээд” яригдаж байгаа процесс цаашид нийгэмд ямар нөлөөлөл үзүүлж эхэлсэн талаар тоймлохыг хичээе. Учир нь ийм эмзэг асуудлаар хариуцлагатай албан тушаалтны хийсэн мэдэгдэл болгон нийгэмд зохих нө­лөөллийг үүсгэж байдаг билээ.
О.Эрдэнэбулган сайдын хэлснээр бол Оюутолгойд тавьсан 130 сая ам.долларын зөрчлөөс 100 саяыг нь хүчингүй болгосон гэсэн.
 
Хэрвээ ийм байдлаар асуу­дал шийдэгдэж байгаа бол итгэлцлийн тал дээр цаашдаа маш том асуудал үүсэх нь тодорхой. Учир нь энэ шийдвэр нэгдүгээрт Оюутолгой санхүүгийн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн гэсэн ойлголтыг дэлхий нийтэд өгнө. Хоёрдугаарт, гаргасан зөрчлийн 80 гаруй хувийг тэглэж өгсөн гэдгээрээ Монголын тал бас дотооддоо шүүмжлэлд өртөх юм. Энэ мэдээлэл цацагдсаны дараа Монголд үйл ажиллагаа явуулдаг бусад компанийн зүгээс барьцаж, “Ийм шийдвэр гаргахад оролцсон нөхдийг АТГ-д шалгуулна” гэсэн яриаг гаргаад байгаа талаар хэвлэлд мэдээлж байсан. Хөрөнгө оруулагчид цаашдаа ийм зөрчил гаргаад, эрх баригчид “80 хувь off’ зарчмаар шийдээд явах вий гэсэн болгоомжлол аль хэдийнэ үүсчихсэн байна.
 
Монголын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байгаа нь үнэн. Өөрсдөө үйлдвэрлэдэггүйн харгайгаас үүдсэн валютын хомсдол, ханшийн өсөлт эдийн засгийг өдрөөс өдөрт туйлдуулж байгааг хэн хүнгүй мэдэрч байгаа. Гадныхан биднийг тоож ч харахгүй байгаа ийм үед валютын урсгалыг нэмэгдүүлэх хамгийн боломжийн гарц нь нэгэнт эхэл­сэн ажлаа дуусгах. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх явдал гэдэг нь ойлгомжтой.
 
2015 оны эхний улиралд багтаад бүтээн байгуулалт эхэлнэ, тэр жилдээ тэрбум ам.доллар орж ирж, 3000 ажлын байр нэмэгдэнэ гэдэг бидний хувьд том сонсогдож байж болно. Гэхдээ энэ бол гадны хөрөнгө оруулагчдын өмнө өвдөг сөхрөх шалтгаан биш гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Эсрэгээрээ, шийдвэр дээрээ бат зогсоод авах ёстой татвараа яс авчихсан бол эрх баригчдын нэр хүнд харин ч өсөх юм. Оюутолгойн зүгээс санхүүгийн баримтуудаа гаргаж өгсөн учраас зөрчлийн хэмжээ буурсан гэж байгаа ч 80 гаруй хувиар буурсан нь арай л хэтэрсэн үзүүлэлт мэт. “Татварын байцаагчид Оюутолгой компанийг 10 орчим зөрчилтэй байгаа хэмээн үзэж байсан ч зөвлөлийн шийдвэрээр найман зөрчлийг тогтоож, хоёрыг нь зөрчил гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан гэсэн мэддээлэл цацагдсан шүү дээ. Маргасан, маргаан тасалсан талуудын аль нь ч албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа учраас энэ талаар эцсийн дүгнэлт хийхгүй. Гэхдээ гарч байгаа мэдээллүүд нийгэмд нөлөөллөө үзүүлж эхэлсэн талаар энд үзүүлж байгаа билээ.
Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ireedui 2014-09-25 15:21:30
    Rio-tinto-g hooj yabuul mongolchuudiig Aprik shig basamjilj doromjilj baigaa nobshnuud. zaiguul tenemel Amerik,Kanad ruu in hoo.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • RAVSAL 2014-09-24 10:37:56
    Hinshvv ganbaa bolio
    27.123.214.119
    Мэдэгдсэн Хариулах
  • RAVSAL 2014-09-24 10:37:56
    Hinshvv ganbaa bolio
    27.123.214.119
    Мэдэгдсэн Хариулах
  • kiki 2014-09-24 01:28:38
    shuuud gereeg tsutsal ingeed buuulthhiiigeed baival hereg algadaaa
    103.229.122.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-24 01:13:18
    Энэ Алтанхуягийн засгийн газар самарч өгч байна даа, бодитой тогтоосон татвар юм бол авах хэрэгтэй ш дээ, яахаараа хөнгөлөөд байгаан, бусад дотоод гадаадын бүх аж ахуйн нэгжүүдэд бас 80 хувийг хөнгөлөх юм байна тийм үү,
    202.179.22.226
    Мэдэгдсэн Хариулах