Хувийн эмнэлэг түрээслэж байснаас өргөтгөлөө барьсан нь дээр биш үү
Монгол Улс хорт хавдраар өвчлөгчдийн тоогоороо дэлхийн түвшинтэй харьцуулахад зургаа, нас баралтаараа 11 дахин их байна.  2018 оны байдлаар 6073 хүн хорт хавдраар өвчилсний 4400 нь буюу  өдөрт 12-15 хүн нас бардаг тоо гарчээ. Гэтэл эдгээр хүмүүсээс төр 19 тэрбум төгрөг харамласан уу гэх асуулт өнгөрсөн долоо хоногт өндрөө авлаа.

Тэгвэл энэ асуудал юунаас эхлэлтэй вэ?


2020 оны төсөвт Хавдрын эмнэлэг барих төсөв суулгаагүй ч түрээслэх төсөв суулгаад байгаа юм байна. Үүнээс эхлэн төр хавдартай иргэдээс мөнгө харамласан, харамлаагүй гэх асуудал үүссэн байдаг.

Учир нь М.Билэгт гишүүн хувийн “Энэрмед” эмнэлгээ төрд 19 тэрбум төгрөгөөр түрээслүүлэхээр төсөвт суулгаж. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор 1982 оноос хойш 36 жил үйл ажиллагаа явуулж буй Хавдар судлалын үндэсний төв улсын эмнэлгийн ачааллыг хоёр дахин бууруулах сайн талтай. 

Харин олон нийтийн зүгээс болон холбогдох мэргэжилтнүүд 19 тэрбумаар хувийн эмнэлэг түрээслэх нь хэр оновчтой вэ, гэх байр суурийг илэрхийлж байна. Нэг үгээр хувийн эмнэлгийг 19 тэрбум төгрөгөөр түрээсэлж байснаас хавдар судлалын эмнэлгийг өргөтөл хэсгийг барих нь илүү оновчтой гэж үзжээ. Гэсэн ч төсөвт хавдар судлалын эмнэлгийг барих бус М.Билэгт гишүүний эмнэлгийг түрээслэхээр хөрөнгө суулгасан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ХСҮТ-ийн өргөтгөл барихад зарцуулах мөнгө төсөвт тусгаж өгөх талаар ямар ч асуудал байгаагүй. Хавдар судлалын эмнэлгийн хажууд нь байгаа нэг эмнэлгийг түрээслэх л асуудал. Төсөв боловсруулаад өргөн барьж байх хугацаанд яригдаагүй байж одоо гэв гэнэт гаргаж ирж ярьж байгаа зүйл. Тэр 19 тэрбум төгрөгөөр яг юу хийх гэж байгаа талаар задаргаа байхгүй. Хүсэлт гэж нэг хуудас ч цаас байхгүй. Ингэж ажилд хандаж, төсөвт шахалт үзүүлж дарамталж, улс төр хийж, бүр попорч асуудалд ханддаг хүмүүс төрд ажиллаж болохгүй” хэмээсэн байна.

Ийнхүү хувийн эмнэлэг түрээслэх, хавдрын эмнэлгийн өргөтгөлийг барихтай холбоотой асуудал маргаан дагуулсаар байна. Олон нийтийн зүгээс хувийн эмнэлгийг 19 тэрбумаар түрээсэлснээс хавдрын эмнэлгийг өргөтгөлөө барьсан нь дээр гэх саналыг цахим орчинд гаргаж байна. Харин үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан ямар шийдвэр гаргаж, асуудал хэрхэн шийдэгдэхийг харах л үлдэж байна.
 

П.ГОО
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Kkk 2019-11-06 14:37:51
    1000 n emneleg bgad havdart nemerguish Dee,,,chinburen gej taarsan taar shuudai bnaa,,,
  • Zochin 2019-10-30 08:57:53
    Bilegt gishuun ymar hurunguru ene emnelgiig bariulsiin be.hawdriin uwchlul nyalh balchiraas undur nastang hurtel ayul bolood bna. BILEGT bolio sanaa zowchloo
  • irgen  2019-10-30 00:01:39
    uneheer dampuursan tur bish l yum bol neg ger bulig tejeej 19 ter bumiig zarlagdaj bhaar yadaj tur uuruu neg 19 ter bumaar havdarin emneleg barij chadahgui geju...
  • иргэн 2019-10-29 12:48:55
    Барих гэсээр байтал бид хавдраар ухээд дуусах байлгуй дээ.Билэгт 10 жил барьсан юм бол улс 20 жил барина биз
  • Munkhnaran  2019-10-29 07:49:46
    Gadagshaa ursaj bui ter ih mungiig dotooddoo uldeevel ug n zugeer ym daa gehdee 19 ter buman ch yu ym 50 huvilbal zureer bhaa
  • зочин 2019-10-29 04:41:01
    АТГ-аас Билэгт хэмээх шуналт гишүүнийг шалгах болж дээ.
  • H 2019-10-29 02:12:40
    Naad Shologo Shodorgos chini zuuchilsan bolgond 1 terbumiig ogno! Zygeer l oor gazar 2 dakhi Emnelgee bari!
  • зочин 2019-10-28 16:53:46
    Эрүүл ухаанаар сэтгээрэй МАНАН хонгилын үлдэгдэлүүдээ,иргэдээ ингэж доромжилж болохгүй!19т.б эмнэлэг байг гэхэд өргөтгөл барьчих л мөнгө!Эрэсдэлээ шодрого өөрөө...
  • Zochin 2019-10-28 13:13:48
    Шодрого ёсийн МАН тайгаа нийлж хийх гэж бгаа хулгай сонгуульдаа бэлдэж бна Ахин сонгогдоно гэж бүү горьд
  • MAN  2019-10-28 12:31:20
    Ta nar yasan yum oilgodoggui malnuud ve. Bid songuuliin mongoo bosgomoor baina sh dee.
  • Дарь 2019-10-28 12:01:02
    Өргөтгөл биш, өөр газар шинээр Хавдрын 2-р эмнэлэг барих хэрэгтэй. Энэ нь зах зээлийн жам ёсонд нийцнэ.
  • Зочин 2019-10-28 11:26:31
    Улсын төсвийг ингэж хувийн компанид зориулж хуваарилана гэж юу байнаа. Арай үгүй байлгүй дээ.Тэр тусмаа эрүүл мэндийн салбар төрийн мэдэлд байх ёстой салбар
    202.9.45.100
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-28 10:15:58
    19 тэрбумаараа эмнэлэг барисан нь цаашид хэрэгтэй. Эмнэлэгийн газрыг ямар аргаар авсныг шалгах шаардлагатай байна.
  • Bilegt 2019-10-28 09:16:43
    Bilegted ashigtai l bol busad ni hamaagui. Ta nariin l songoson shulaga sh dee
  • Иргэн 2019-10-28 08:01:38
    Яах гэж газраа зарж идсэн юм бэ. ХСҮТ ийн захирал Чинбүрэн хувийн сонирхол ихтэй нэр төр хөөцөлдсөн этгээд....
    103.212.118.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-10-28 06:00:51
    Yaj ch bodson orgotgolo barisan ni dr shu de ter ih mongo jil bur turesend ogch ogch etsest ni hooson uldene biz de ulsa boddoggui dan shunaltangudaar duurchee
    103.229.123.227
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-10-28 04:56:10
    Билэгтийн шахаанд орсноос эмнэлгээ өргөтгөсөн нь хамаагүй дээр шүүдээ.
  • Myagmar 2019-10-28 03:34:55
    SHUUD EMNELEG BARISAN NI DEER DEE TIIM UNETEI TUREESLEED HEREGGUI BAIH AA
  • Шийдэл 2019-10-28 03:12:46
    Нехен телбергvйгээр хураа л даа энэ хувийн эмнэлгийг. Яахаараа терийн газар дээр дураараа байшин барьсан юм. Тэгээд л эмнэлгээ хийчих!
  • Эмнэлгийг хураа!  2019-10-28 03:03:02
    Терийн эмнэлгийн газар дээр хувийн эмнэлэг барьсан байгаа юм чинь газрын эзэн тер тэр эмнэлгийг шууд хурааж авахад болох юм байна! Хvрэлсvx, Caрангэрэл чадах уу...
  • Зочин 2019-10-28 02:55:25
    Эмнэлгээ бариулцгаая.Эмч нараа дэмжье
  • zochin 2019-10-28 02:43:41
    chinbyren hedeh tegreg abah geed abgai zuuch bolood baigaa um be
  • hghghghg 2019-10-28 02:34:00
    hghghghghghgh
  • зочин 2019-10-28 02:16:03
    Болоод л байсан юм, тэсээд тэр 19 тэрбумаар өргөтгөлийн байр эхлүүлье.
  • Zochin 2019-10-28 02:14:19
    Шинээр эинэлэг барих хэрэгтэй. 19 тэрбумаараа шинэ эмнэлэг барих хэрэгтэй. Цаашид хэдэн жилээр сунгэж түрээслүүлж хэдэн 100 тэрмумыг хувь хүнд өгөх юм бэ,
  • ааааа 2019-10-28 02:10:11
    хайран мөнгө,,,,
  • Зочин  2019-10-28 02:05:01
    залтай авгай вэ.чи ингэж идэхгүй шүү