ШИНЭ намын зөвлөл хуралдана
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар баталсан хуваарийн өнөөдөр намын бүлэг, намын зөвлөл, ажлын хэсэг хуралдана. 

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; 
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд.

АЖЛЫН ХЭСЭГ

Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн тус тус өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
Улсын Их Хурлын даргын 2018 оны 57 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюу-Толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бэлтгэсэн санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зандаа 2019-10-28 02:41:53
    одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар УИХ-д ийм зөвлөл байхгүй ээ.болд зандан хоёр их хуралд сонгогдохдоо АН-ын гишүүд байсан.
  • zochin 2019-10-28 02:25:20
    Нэр нь ШИНЭ гээд байгаа болохоос зохион байгуупагчид хуучин гарууд бна доо