Орон сууцны тухай хуульд ямар өөрчлөлт оруулах вэ
Монгол Улсын хэмжээнд 829.849 өрх байгаагаас 27.7 хувь нь буюу 246.512 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд, 45 хувь нь гэрт, 0.5 хувь буюу 4599 өрх орон сууцанд амьдарч байна.

Иргэдийн орон сууц худалдан авах хэрэгцээ их байгаа ч зах зээлд борлуулагдаж буй орон сууцны үнэ өндөр, иргэдийн орлого болон төлбөрийн чадварт нийцэхгүй байгаа юм. Ирэх 5 жилд Улаанбаатар хотын хэмжээнд 216.913 өрх орон сууц худалдан авах хэрэгцээтэй байгаагаас 71798 өрх ипотекийн зээлээр орон сууц худалдан авах хүсэлтээ банкинд ирүүлжээ. Үүнээс 35497 өрх буюу 16.3 хувь нь зээлийн шаардлага хангасан байна.

Иймд зах зээлийн өнөөгийн нөхцөл шаардлагад нийцүүлэн 20 жилийн өмнө батлагдсан Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болжээ.  Хуулийн зохицуулалтууд тодорхой бус, амьдралд нийцэхгүй байгаа учир Орон сууцны тухай болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг нэгтгэн зохицуулах шаардлагатай гэж үзсэн байна.
Энэ хууль нь орон сууцыг төлөвлөх, өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд орсон хувь хүн, байгууллага бүрт хамаатай юм. Инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцаар иргэдийг хангах төрийн бодлогын хүрээнд  "Зорилтот бүлгийн иргэдийг хямд, чанартай орон сууцаар хангах, Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.

Мөн өнөөгийн хуулийн зохицуулалтаар орон сууцны  ашиглалтыг СӨХ, инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудлыг Орон сууцны контор хариуцдаг. Орон сууцны ашиглалтыг Сууц өмчлөгчдийн холбоо хариуцаж, ашиглалттай холбоотой үйлчилгээтэй зардлыг оршин суугч иргэд дундаасаа хариуцдаг нь маш их хэл ам дагуулдаг. Иргэд СӨХ-ийн хуралдаа суудаггүй, СӨХ-ны дарга төлбөр хураамж тогтоож, хяналтгүйгээр захиран зарцуулдгийг энэ хуулийн зохицуулалтаар боловсронгуй болгохоор төлөвлөжээ.
 
 
П.ГОО
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bolormaa 2019-10-28 01:01:39
    өдрийн мэнд. СӨХ-г орон сууцны конторт өгөх хэрэгтэй, СӨХ-ийн нөхдүүд жижүүрт бага цалин өгч, тэд нар нь тогтвортой ажил хийхгүй,засвар хийхгүй байж мөнгө авна
  • Сөх 2019-10-28 00:37:37
    сөх-г зайлуул