Махны үнэ буурч байна
 

Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний долоо хоногийн үнийн дүнг гаргажээ.

Махны дундаж үнэ

2019 оны аравдугаар сарын IV долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9086 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10 мянга 976 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 161 төгрөгөөр (1.4%) буурч, үхрийн цул махны үнэ 12 төгрөгөөр (0.1%) өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12 мянга төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 124 төгрөгөөр (1.3%) буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2019 оны аравдугаар сарын IV долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1800 төгрөг, 1-р зэргийнх 1050-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1200 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1350-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1340 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1340 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2019 оны аравдугаар сарын IV долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 3.8 хувиар буурч 805 төгрөгөөр, лууван 4.8 хувиар буурч 1298 төгрөгөөр, байцай 1.6 хувиар буурч 1436 төгрөгөөр, хятад сонгино 1.6 хувиар буурч 1269 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.