Ирэх долоо хоногт Налайхын замыг нээнэ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын зорчих хэсгийг 10 дугаар сарын 29-өөс 11 дүгээр сарын 1-ний хооронд нээх тов гаргаад буй.

Налайхын 20.9 км авто замын төслийн хүрээнд, 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр, 5 байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам барих ёстой. Тэгвэл 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажил бүрэн дуусаад байна.
 

Авто замын ажлын хүрээнд, 85.730 м3 хөрс хуулах, 205.800 м3 ухах, 568.538 м3 даланг дүүргэх, 20.26 км хэсэгт цементээр бэхжүүлэх, 18.4 км хэсэгт суурь асфальтаар хучих, 19 км тусгаарлан хаших ажил дуусжээ. Одоо 2.5 км авто замын суурийн доод үеийг дүүргэх, цементээр бэхжүүлсэн суурь үеийн ажлуудыг хийж байна.

Мөн Налайхын чиглэлийн авто замын дагуу Туул гол дээгүүр 282 урт метр, 4 эгнээ зорчих хэсэг, явган зам бүхий Баянзүрхийн шинэ гүүрийн барилгын ажил дуусаж, авто замын хамт замын хөдөлгөөнийг нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • turuu  2019-10-31 04:00:37
    ok
  • tur neeh baih 2019-10-28 06:22:52
    ene jildee zorchih hesegee tur neeh baihaa. Havar dahin hesegchilj haaj baigaad saijruulah baih
  • ryyr 2019-10-27 13:30:31
    хурд хэмжигч тавих хэрэгтэй шүү . Хамгийн гол нь аюулгүй байдал.Ихэнх жолооч нар сэтгэцийн гажигтай шүү ялангуя автобус болон приусны жолооч нар.
  • !!! 2019-10-27 07:59:59
    Хэт яарч байж чанаргүй юм хийчих вий дээ!!!