Үр тарианы хураалт 83.5 хувь байна

10 дугаар сарын 25-ны  байдлаар 82.4 мянган га-г ангилан хадаж нийтдээ 292.5 мянган га-гаас 361.7 мянган тонн үр тариа, үүнээс 349.6 мянган тонн улаанбуудай,  14.7 мянган га-гаас 189.3 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 90.5 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 83.5 хувь, хүнсний ногооны хураалт 94.7 хувь, төмсний хураалт 98.3 хувийн явцтай байна.

2019 онд улсын хэмжээгээр  364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах урьдчилсан баланс гарсан.

 (Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.)

 

                                 УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ

Д/Д

Таримлын төрөл

Хураах талбай         (га)

Хураасан талбай           (га)

Хувь

 

Нэгжийн ургац        (цн)

Нийт ургац

(тн)

1

Үр тариа

350307

292416

83.5

12.4

361759

2

Төмс

14856

14744

98.3

128.4

189356

3

Хүнсний ногоо

8042

    7891

94.7

114.8

90572

4

Тэжээл

45567

37085

77.8

23.5

87241

5

Тосны ургамал

78213

51832

65.9

     4.7

24478

 

2019 оны 10 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1  градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 27-нд нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine