Төмөр замынхан алдарт "McKinsey” компанийн нэрийг ашиглан мөнгө угаасан уу
Нэг км төмөр зам тавиагүй хэрнээ 745.26 сая ам.доллар урсгаж орхижээ

Тавантолгойн хувьцааг эзэмших гэсэн оросын тэр­бумтануудын бодлого урт удаан үргэлжилсэн байдаг. Тэд Монголын 6.5 тэрбум тонн коксжсон нүүрсэнд эзэн сууж хятадуудад хямд за­рах бодлогын хүрээнд Тавантолгойн хувьцааг олон улсын биржид гар­га­хыг шахамдуулж бай­лаа. Ха­рин Монголын Зас­­гийн газар баяжуулах үйлд­­вэр, авто болон төмөр зам­гүй Тавантолгойн ордын хувь­цааг гаргахыг зөвшөө­рөөгүй. Энэ шийдвэр хө­рөн­гийн бирж дээрээс Таван­толгойн хувьцааг “хураах” гэж оросуудад маш хүнд туссан аж. Монгол Улсын Засгийн газар Таван толгойгоо үнэ цэнэтэй болгохын тулд тө­мөр зам барих гэж чар­майсан.

Харамсалтай нь тө­мөр зам барих төсөл дээр оросуудын утсан хүүхэлдэй очоод суучихсан учраас урагш хөдлөөгүй билээ.
Зас­г­ийн газар төмөр зам барих ажлыг оросуудын утсан хүү­хэл­дэйд өгч асар том алдаа гар­гасан. Тэр нөхөр төмөр за­мын ажлыг зовлон тоочин олон жил гацааж үүргээ бие­лүү­лээд ор мөргүй арилав бо­лолтой.


ТЭЗҮ-гүй эхэлсэн төмөр замын сүйрэл

Аливаа бүтээн бүтээн байгуулалтыг асар их мөнгө дагалдаж байдаг. Түүнтэй адилхан Төмөр замыг асар их мөнгө дагалдаж байсан. Хэдхэн жилийн өмнө төмөр зам, Сайншандын бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн хувьгал гэсэн уриа лоозонгууд сонсогдож байлаа. Төмөр зам, боловс­руулах үйлдвэрүүд цаасан дээр босч, дэлгэц дээр амилж хичнээн ч жил манийгаа хуурав даа.

Яг үнэндээ бол энэ бүхэн залилангийн асар том хэрэг байлаа. Бүхэл бүтэн ард түмнийг зальдаж орхисон юм шүү.
Сайншандад Төмөр зам барих газар шорооны аж­лын нээлтэд Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, дэд сайд А.Гансүх нар оролцож үг хэлж байлаа. Төмөр замын техник эдийн засгийн үндэс­лэл гарсан эсэх талаар асуу­хад Х.Баттулга “Бидэнд цаг хугацаа алга” хэмээн товч­­хон өгүүлсэн юм. Ямар ч ТЭЗҮ-гүй, сонгон шал­гаруулалтгүй эхэлсэн төмөр зам бүтээн байгуулалт гэ­хээ­сээ илүү ашиг хөөсөн гэрээ хэлцэлүүдээр дүүрэн байв.

Тухайлбал нэг км төмөр замыг 3.7 сая ам.доллараар барихаар компаниудтай гэрээ хийсэн байдаг. Бусад оронд ямар өртгөөр хийдэг талаар асууж тодруулсангүй. Яг манайх шиг хөрстэй, даваа нугачаатай Узбекистаны Хайратан хотоос Аф­га­нис­таны Мазар-и-Шариф хүр­тэлх 106.5 км замыг Азийн хөгжлийн банкны санхүү­жилтээр жилийн до­тор барьсан байдаг. Яг ижилхэн стандарттай, зу­раг төслөөр тавигдсан төмөр замын өртөг 1.6 сая ам.доллар болжээ. Энэ өртөгт ажилчдын цалин хөлс, унаа, хоолны зардал хүртэл орсон аж.

Гэтэл манайхан алтаар төмөр зам шиг тавьж байгаа аятай 3.7 сая ам.доллар хэмээн үнэлсэн нь хэтэрхий идэмхий, уумхай гэлтэй. Дор хаяж дундаас нь 1.3 сая ам.доллар унагаах гэсэн юмдаг уу даа. Энэ ажил бү­тэлтэй зүйл болоогүй. Баа­хан компаниуд учир зүггүй хөрс хуулалт хий­гээд эхэлжээ. 2011 онд Далан­задгад-Таван толгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн хөрс хуулалт хийхээр болсон.

Гэтэл тэр чиглэлүүд зө­рөөтэй, буруу хөрс хуу­лалт гэгдээд эхэлсэн байна. Улсаас ажил авсан ком­паниуд өөрийн хөрөнгөөр өгсөн зураг чиглэлийн дагуу л хөрс хуулалт хийсэн гэ­дэг. Тэгэхээр тал хээрийн өнгөн хөрсийг хэдэн зуун км хуулж хаясан улстай хэн хариуцлага тооцох бол. Хэн буруу чиглэл буруу зам тавихыг зөвлөсөн байж таарах бэ. “Соц” нийгмийн үед байсан бол гадаадын хорлон сүйтгэх ажиллагаа хэмээн тайлбарлаж болохоор байлаа гэж.

Уг нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам гадаад дотоодын олон зөвлөх компанитай гэрээ байгуулсан. Монголын Төмөр зам компани одоо хүртэл сар бүр 300 гаруй мянган ам.долларын зөв­лөх үйлчилгээний хөлс төлдөг. Хэрвээ төлөхгүй бол Засгийн газар арбитрын шүүхэд очиж муугаа үзнэ. ЗТБХБЯ-ны эрхмүүдийн гадны мэргэжилтнүүдэд ашигтайгаар хийсэн гэрээ шүү дээ.

2011 оны гуравдугаар сарын 01-ний өдөр Мон­голын төмөр зам төрийн өмчит ком­панийн ТУЗ хуралдаж АНУ-ын алдарт "McKinsey& company” гэдэг компанийг Даланзадгад-Чойбалсангийн чиглэлийн 1100 км замын зөвлөхөөр авсан. Энэ зөвлөх ком­панийн ажлын хөлс жи­лийн 5.650.000 ам.доллар болжээ. Дансандаа 200 сая төгрөгтэй МТЗ төрийн өмчит ком­пани энэ их төл­бөрийг яаж төлөх бэ.

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамтай зөвшилцсөний эцэст гурван илчит тэргээ банкинд барь­цаалан 5.650.000 ам.дол­ларыг зөвлөх багт өгөхөөр болсон байдаг. Тэр компани нь жил хүрэхгүй хугацаанд “Шинэ төмөр зам” төслийн ТЭЗҮ хийж өгчихөөд арил­сан юм билээ. Ийм өндөр өртөгтэй зөвлөх үйлчилгээ авах хэрэг байсан уу. Арай бага өртгөөр Монголын төмөр замын инженерээр хийлгэж болоогүй гэж үү.

Тэр үнэтэй хийлгэсэн төмөр замын чиглэл нь буруу болоод явчихлаа. Мон­голын талаас чиглэлийг нь өөрчилсөн асуудлууд бий. Тухайлбал “Дорнын төмөр зам” компани Сайншандаас Цогт-Цэций хүртэлх төмөр замын хөрс хуулалтыг хийсэн байдаг. Тэдний зураг төслөөр далан шорооны ажил Зүүнбаянгийн төмөр замтай нийлэхээр хийгдсэн аж. Гэтэл Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын тушаалаар Сайн­шандын хойгуур га­рахаар болсон байна.

Х.Баттулга нарийн царигийг дэмжиж байжээ

Эндээс юу харагддаг бэ гэхээр Зам Тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга өргөн цариг тавих зорилгогүй байсан нь мэдрэгдэнэ. Яагаад өргөн царигтай нийлүүлсэнгүй бэ. Үүнээс болоод “Дорны төмөр зам” компани төмөр замын дээгүүр гарах гүүр барихаар шороо овоолж хэрдээ л ажил удсан байдаг юм билээ. Үүнээс гадна "McKinsey& company” компанийн талаар хачирхалтай явдлыг зүгээр орхиж болохгүй.

АНУ-ын "McKinsey” гэдэг дэлхийд алдартай зураг төслийн компани бол бий. Харин тэдний охин юм уу хараат "McKinsey& company” гэсэн нэртэй Хятад улсад бүртгэлтэй компани байдаггүй гэх яриа хүчтэй гараад байгаа юм. МИАТ-ийн экс удирдлагууд Хонконгт даатгалын ком­пани хуурамчаар бай­гуулаад тэр рүүгээ мөнгө шилжүүлж байсан билээ. Тэгээд тэр мөнгөө Хонконгт очин хувааж авсан хэрэг дуусаагүй байна.

Түүнтэй адилхан алдарт "McKinsey” компанийн нэр дээр төгсгөл нэмээд Хя­тадад бүртгүүлэн зөвлөх үйлчилгээ авсан юм биш байгаа. Яг ийм хардлагууд хүчтэй яваад байгаа юм. Монгол Улсын Засгийн газар 100 гаруй сая ам.долларын зөвлөх үйлчилгээ төмөр зам дээр авчихаад байна. Тэр их мөнгийг эндээс урсгадаг, өгөх гэж улайрдаг бүлэглэлүүд байж болзошгүй юм. Дэлхийд алдартай ком­паниудын нэрийг ашиг­лах, охин үр төл нь гэж хулхидах, тендерт оролцох байдал манайд газар аваад байгаа аж.


Хорлон сүйтгэх ажиллагаа

Төмөр зам бариагүй хэрнээ 745.26 сая ам доллар гараад явчихсан. Зарим нэг төлбөр хийгдээгүй байж болох ч өгөх нь тодорхой. Таван толгойгоос Гашуунсухайт хүртэл төмөр зам тавихад 547 сая ам.доллар болно гэсэн тооцоо бий.

Гэтэл төмөр зам бариагүй, халтар хултар хөрс хуулж байгаль сүйтгэчихээд 745.26 сая ам.доллар гаргачихаад бай­на. Энэ их мөнгө юунд зарцуулав гэхээр цаасанд шүү дээ. Унаж яваа морио зөвлөгөө өгсөн этгээдэд өгдөг монгол хүн байх уу.

Юунд мөнгө зарцуулав гэхээр Ухаахудаг-Гашуун­сухайтын төмөр замыг төрийн өмчит компанид шилжүүлэхэд хувийн хэвшилд төлөх зардал 59 сая ам.доллар гэж байна. “Женко” Баттулгыг сайд байхад “Энержи ресрурс” компанийг өөрийн хөрөнгөөр төмөр зам тавихаар ажиллаж байсан.

Гэтэл А.Гансүх болон­гуутаа төмөр замыг нь улс хийхээр болсон гэдгийг зарласан байдаг юм. Мөн тоглоомтой шүү. Ерөн­хийдөө бол “Энержи ресурс” компанийг төмөр зам тү­рүүлээд тавьчихна гэхээс айсан хэрэг л дээ.

Ийм төмөр зам тавиу­лахгүй байж байгаад Таван толгойн ордын хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргах сонирхол оросуудад бий. “Энержи ресрурс” компани зөндөө ажил хийсэн уч­раас мөнгөө нэхэх нь зөв. Тэдний ажлыг авсан Солон­госын компани дахиад 40 гаруй сая ам.доллар нэмсэн байна лээ.

Өөрөөр хэлбэл 200 саяар баригдах төмөр зам 244 сая ам.доллар боллоо гэсэн үг. Энэ мэт олон компаниудын өөрийн хөрөнгөөр хийж байсан ажлыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам нь булааж авсан.

Энэ мэт хорлонтой сайд нарын буруу ажиллагааны үрээр 30 гаруй компани дампуурлын ирмэгт очиж өр ширэндээ баригдсан захирлууд нь шоронд орж эхлэв. Уул талыг эрээлтэл үр ашиггүй хөрс хуулсан ч төрөөс мөнгө авах ёстой. Тэд хий гэсэн ажлыг нь гүйцэтгэсэн хэрэг шүү дээ. Энэ бүхэн хорлон сүйтгэх ажиллагаа биш гэж үү.
Өглөөний сонин
Т.Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2014-09-24 10:21:52
    Энержи РЕсурс анх эхэлсэнээрээ явчихсан бол өдийд улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр дуусгачих байсан.Яах гэж хийж байсан ажлыг нь зогсоосон юм бол хэнд ашигтай байсан юм бол.Яах гэж хувийн хэвшлийн өөрсдөө хийж байсан ажлыг төр би л хийнэ гэж булаасан юм
    202.5.202.120
    Мэдэгдсэн Хариулах
  • zotcin 2014-09-24 07:09:24
    ENE BATTULGAD HARYUTSLAGA toosmoor um daa
    202.72.245.252
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-24 01:44:00
    Atg shuuh tsagdaa chn bugd jencogiin halaasand bdag shdee
    74.120.42.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Боль 2014-09-24 01:27:17
    Монголын төр энэ Женко хэмээх хагас боловсролтой бүдүүлэг бөхөд хэдий хүртэл шантаажлуулж, улс орон, нийт ард түмний эрх ашгаар тоглуулах гэсэн юм бэ? Ийм үйлдэл хийсний нь төлөө шууд эрүү үүсгэж шалгах ёстой, гэвч хуулийн байгууллагууд нь бүгд гарт нь ор
    202.179.14.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Пүүжий 2014-09-24 00:52:11
    Энерж ресурс кампанид буцааж өгөөд хурдан бариулах хэрэгтэй. Мөнгө л завших гэсэн сайд нарыг яана даа.
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах