ОХУ-ын Төрийн төмөр замын компани автомат удирдлагатай галт тэргийг тээврийн үйлчилгээндээ нэвтрүүлсэн анхны орон боллоо. Энэ галт тэрэгний үйлдлийн системийг ОХУ-ын "Cognitive Technologies" компани бүтээсэн байна. Компанийн захирал Ольга Ускова "Галт тэргийг өртөөгөөр зөөх, бусад галт тэрэгтэй холбох үйлдлийг хийдэг маневр сайтай зүтгүүрүүдийг бзтээсэн" гэж Спутник агентлагт ярьжээ. Зүтгүүрүүдийг төмөр замын компанид энэ сарын эхээр хүлээлгэж өгсөн бөгөөд одоогоор туршиж байгаа аж. Мэргэжилтний хэлснээр "Cognitive Technologies" компанийн бүтээсэн технологийн давуу тал нь энэ зүтгүүрүүд цаг агаарын ямар ч нөхцөлд, гэрлэн дохио цасанд хучигдсан байсан ч ажиллах чадвартай юм байна. Түүнээс гадна энэ технологи ямар ч оронд байхгүй болохыг онцолжээ.
Германы "Сименс", Швейцарийн "Стадлер" компани ОХУ-ын зүтгүүр хэрхэн ажиллаж байгааг харуулахыг хүссэн гэж Ольга Ускова онцлов. Тэрээр "Энэ зүтгүүрийг худалдаж авах том зах зээл байгаа учраас төмөр замын энэ компанийг автомат удирдлагатай зүтгүүрийг бусад оронд худалдана гэдэгт найдаж байна" гэсэн юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин