“Хүннү эйр” ХХК-ийн захирал П.Мөнхжаргал аа, онгоц хучих хэний санаа вэ
“Хүннү Эйр” компани хөдөлмөрийн аюулгүй байдлаа мөрдөөгүйгээс нэг ажилтан нь сэхээнд 10 гаруй хоногийн өнгөрөөж байна.  

Тодруулбал, “Хүннү Эйр” ХХК-ийн механикч 23 настай О.Мэргэншагай энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнийн ээлжинд ажиллаж байхдаа өндрөөс буюу онгоцны далавчнаас унасан осол гарсан. Өнөөдрийн байдлаар О.Мэргэншагай нь гавлын ясны цууралт хугарал, баруунаас зүүн хүртэл тархины суурь яс руу орсон цууралттай. Тархины заадал дагасан гол судаснаас цус алдаж, баруун зүүн хоёр тал руу цус хуралдсан, харвалттай гэсэн оноштой ухаангүй хэвээр байна. Хэд хэдэн удаа хагалгаанд орсон өвчтөний биеийн байдал дээрдэхгүй хэвээр байгаа аж. 

Ийнхүү “Хүннү Эйр” ХХК ХАБ мөрдөөгүйгээс болж ажилтных нь амь нас дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байна. Хэрэв “Хүннү эйр” компани онгоцоо тусгай зориулалтын ангарт хийдэг байсан бол О.Мэргэншагай эрүүл саруул ажиллаж, амьдрах байлаа. Гэвч олон улсад байхгүй жишгээр буюу онгоц хучиж байсан нь өнөөдрийн байдлыг үүсгээд байна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж үг бий. П.Мөнхжаргал захиралтай “Хүннү Эйр” ХХК-ийнхан онгоцоо агуулах байр савтай байсан бол гэх асуулт өнөөдрийг хүртэл хариулт нэхэж байна. 

Харин ХАБ мөрдөөгүй компанид хэрхэн хариуцлага тооцож байгаа талаар ЗТХЯ болон ИНЕГ-ийнхэн ганц үг ган хийсэнгүй. Энэ зуур “Хүннү эйр” ХХК-ийнхан онгоцоо хучиж, дэлхийд байхгүй санаачлагаа үргэлжлүүлсээр байгааг холбогдох хүмүүс анхааралдаа авахгүй бол хэн хэзээ дахин О.Мэргэншагай шиг хүндээр гэмтэхийг үгүйсгэх аргагүй юм.

О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-12-23 16:10:36
    bertsen zaluu xaramsaltai baina gexdee xyn ygaad mashinaa xuchidagiig medne bizdee graj avax munggyi bolxooroo l xuchidag bizdee
    64.119.19.253
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-12 05:26:21
    онгоц хучина гэхээр их л том , хэдэн метр хучлага ордог бол. Машины хамар бүтээхэд л яаж хөглөдөг билээ. Арай л ядуу хөлдүү сэтгэлгээтэй газар байнаа.
    202.55.183.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Niseh gej aimar 2019-10-28 13:40:50
    Ene niseh gej iim l zah zambaraagui duraaraa salbar daa. Uul n hamgiin undur tuvshind baih eostoi gej bodoj bsn umsan. Bur mashina huchij baigaa bish dee arai2
    8.39.127.160
    Мэдэгдсэн Хариулах
  • Догоо 2019-10-27 14:39:42
    Хүнийн бодохгүй ганц каск аваад өгсөн бол. Даан ч яав даа
    103.229.120.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Жигжид Нямдаваа 2019-10-27 10:02:25
    Хүнээ боддоггүй хөрөнгөө боддогийн нэг жишээ.Далавчнаас унасан үгүй нь тодорхойгүй,камерт бичигдээгүй байна гээ биз дээ
    202.126.89.97
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-27 09:25:17
    Энэ бол товчхондоо ИНЕГ-н НААХЗА-н ажлын хариуцлаггүй байдал.Хянаж зөвлөж шаардаж байх үүрэгтэй товаршуудыг Мөнхжаргал аргалж өнгөрүүлж байсны тод жишээ!!!
    66.181.185.187
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-10-27 00:41:19
    дэлхийд байхгуй монгол ухаан гэдэг чинь энэ дээ саяхан даа танк хулж л байлаа шуу дээ яг л евермонголчууд шиг архидаж дуулж наадам хийж байгаад дуусах нь дээ
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-10-25 17:49:20
    МАН-ын компани болохоороо эрүү үүсгэхгүй л дээ, хэрэв АН-ын компани байсан бол үхэр унгасан юм шиг пээ паа гээд л бөөн сенсааци хийж улстөржих байлаа
    49.0.213.33
    Мэдэгдсэн Хариулах
  • инженер 2019-10-25 13:24:05
    эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа байлгүйдээ. эрх биш
    64.119.17.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-10-25 11:28:40
    Бэртсэн залуу хөөрхий ч онгоц хучих зэрэгт болгоомжгүй хандана гэдэг хувь хүний хайхрамжгүй асуудал бас байнаа?! Залуугийн бие илааршиж дахин ийм доголдол гарга...
    202.126.89.163
    Мэдэгдсэн Хариулах
    • хүн 2019-10-28 02:34:50
      хучсан онгоц нь унаж илүү олон хүний амь авах вий дээ
      202.131.233.10
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-10-25 10:56:58
    Анх удаагаа л тийм юм сонсож байна, дээр үед Архангайнхан танкийг гэрийн хошлонгийн дээсээр дангинатал хүлж тавиад ингээд чи хөдлөөрэй гэж байсан гэдэг
    49.0.213.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2019-10-25 09:35:49
    Huchsan l baina sh dee
    80.147.227.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-10-25 09:13:28
    Онгоцыг хучдаг гэж анх удаа л сонсож байна.
    202.21.97.30
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-10-25 09:10:24
    Ene sanaachlagatai dunhuu tolgoig zailuulj arga hemjee av daa
    66.181.184.143
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-10-25 06:23:33
    өөрөөр нь хучуулаад бай.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах