Оюутолгойн орд ямар vнэтэй вэ?
15 жилийн өмнөх мэдээний архиваас  /2004/10/26/

Оюу толгойн орд нээгдсэн цагаасаа эхлэн Монголчууд бидний хувьд ихээхэн найдварыг төрvvлж байна. Анх тавхан сая ам.доллараар vнэлэгдэн "Айвенхоу майнз" компанид худалдагдсан энэ ордын нөөцийн тооцоо урьдчилсан байдлаар тогтоогдсоныг шинжээч компаниуд зөвшөөрч байгаа бололтой. Ордын нөөцийг дэлхийд дээгvvрт орно хэмээн хэвлэлд бичиж байгаа нь нотлогдож эхэллээ.

Энэ ордоос нэг жилд олборлох алтны хэмжээ манай орны бvх алтны vйлдвэрийн жилд олборлож байгаатай тэнцэх бөгөөд баяжмалд агуулагдаж байгаа зэсийн хэмжээ "Эрдэнэт" vйлдвэрийнхээс хэд дахин их гэнэ. Энэ баян ордыг эзэмшигч "Айвенхоу майнз" компани хөрөнгө оруулалтыг олох талаар ихээхэн чармайлт гаргаж байгаа боловч томоохон хөрөнгө оруулагч нар татгалзаж байгаа тухай мэдээ гадаадын мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Саяхан хэвлэл, мэдээллийн "Блоомберг" компанийн вэб хуудаснаа Оюу толгой ордын талаар гарсан "монгол дахь Айванхоугын уурхайг гаднынхан өндөр vнэтэй гэжээ" мэдээллийг бvрэн эхээр нь орчуулан уншигч та бvхэнд хvргэж байна.

Тэрбумтан ноён Роберт Фридландын "Айвенхоу майнз" компанийн хувьцааг хэт өндөр vнэтэй гэж vзээд дэлхийд хоёрдугаарт ордогн уул уурхайн "Англо-Американ" гэдэг хязгаарлагдмал хариуцлагатай компани тус компанид хөрөнгө оруулахаас татгалзаж магадгvй болоод байна.

"Айвенхоу майнз" нь Азийн зэс болон алтны хамгийн том ордын нэг болох монголын Оюу толгойн ордыг эзэмшиж байгаа юм. Тус компанийн филиппинд байрладаг төвийн менежер Патрик Вотерс Монголд өгсөн нэгэн ярилцлагадаа Айвенхоугийн зах зээлийн vнэ нь хэтэрхий өндөр байна гэсэн нь vvнийг нотолж байна. Энэ оны наймдугаар сарын 20-нд хийсэн судалгаагаар Оюу толгойн ордын зэс болон алтны нөөцийг 60 тэрбум ам.долларт хvрч болзошгvйг тогтоосноос хойш Айвенхоугийн хувьцаа 21 хувь өсч, тус компанийн зах зээлийн vнэ 1,7 тэрбум ам.доллар болжээ.

Рооберт Фридландын тооцсоноор Оюу толгойн ордыг ашиглахад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ажээ. Хятадад зэсийн эрэлт асар ихээр өсч буй нь тус улсын хилээс 80 км озайд оршдог Оюу толгойн орд хөрөнгө оруулагчдыг татахад нөлөөлнө гэж тооцож байна. Сиднейд төвтэй хөрөнгийн удирдлагын "Аллайнз Дрезднер" компанийн менежер Ван Дер Ват бусад хөрөнгө оруулагч Оюу толгойг ашиглахын тулд Р.Фридланд уул уурхайн томоохон компаниудын аль нэгтэй хамтран ажиллах шаардлагатай гэж дvгнэлээ.

Хэрэв "Англо Американ" Оюу толгойд хөрөнгө оруулна гэвэл Айвенхоугийн бvх хувьцааг худалдаж авах шаардлагатай боловч тус компанийн зах зээлийн vнэ өндөр байгаа юм. улаанбаатархотод есдvгээр сарын 15-нд болсон "Дисковер Монголиа" уул уурхайн чуулга уулзалтын vеэр П.Вотещрс "Англо Аомерикан" Оюу толгойг анхааралтай суцдалж байгаа тухай хэллээ. Гэхдээ тэрээр Монгол байх хугацаандаа Айменхоугийн хvмvvстэй уулзсан эсэх, Оюу толгойг очиж vзсэн тухайгаа дурдаагvй байна.
Урьд өмнөх баримтаас vзэхэд Р.Фридланд 1996 онд Канадын Нъюфоундландад байрладаг Войзкий Боейгийн никелийн ордыг "Инко" компанид 3,4 тэрбум ам.доллараар заран 560 сая канад долларын ашиг олж байга гэнэ. Тэрээр Оюу толгойн ордыг эзэмших эрхийг 2002 онд "Б Эйч Пи Биллитон" компаниас тавхан сая ам.доллараар худалдаж авсан байна.
Ванкуверт төвтэй "Айвенхоу" компани Оюу толгойг дангаараа ашихглах, эсвэл Хятад, Японы хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах тухайгаа Р.Фридланд ярьсан байна. Харин Ван Дер Ват "Би Фридланд Оюу толгойг дангаараа эхлvvлнэ гэдэгт бvрэн итгэхгvй байна. Роберт бол авъяаслаг наймаачин, хатуу хэлэлцэгч юм. Иймд хөрөнгө оруулагчид хэлэлцээрт орохоосоо өмнө төслийн байдалтай сайтар танилцах шаардлагатай гэжээ.
Сиднейд төвтэй "Глобал майнинг ресеарч" компани долдугаар сард хийсэн vнэлгээгээр Оюу толгойн ордыг 2,3 тэрбум ам.долларт хvрнэ гэжээ.
Тэд Айвенхоуд "Худалдаж авах" гэсэн vнэлгээ өгсөн байна. Мөн наймдугаар сард "Ю Би Эс" компани Айвенхоуд "Худалдаж авах 2" гэсэн vнэлгээ хийж өгөхдөө Оюу толгойн ордыг хоёр тэрбум ам.доллараар vнэлсэн ажээ. харин Англогийн менежер Вотерс Оюу толгойд vнэлгээ өгөхөөс татгалзсан гэнэ.

Дэлхийд уул уурхайн зэрэглэлээр гуравдугаар ордог "Рио Тинто" групп Оюу толгойг судалж vзээд хөрөнгө оруулахаас татгалзсан тухай Мелбурнд төвтэй тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Иан Нед өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа дурдсан боловч тодорхой тайлбар өгөөгvй байна. Мөн алт олборлолтоор гуравт ордог "Баррик гоvлд" Оюу толгойг судалж vзээд vндсэндээ зэсийн орд гэсэн шалтгаанаар хөрөнгө оруулахаас татгалзсан бол тэдний өмнө ордог "Англо гоvлд ашанти" мөн адилхан шалтгаанаар татгалзсан байна.

"Хамгийн гол нь бvх том компани уг төслийг сонирхохгvй байхад Р.Фридланд Оюу толгойг яаж санхvvжvvлэх вэ гэдэгт байна" гэж "Ю Би Эс" компанийн судлаач Шоун Жиакомо хэлж байна. Тэрээр зах зээлд оролцогчид ордын нөөцийн чанарт эргэлзэхгvй байгаа боловч санхvvжилтийн асуудал бэрхшээлтэй болохыг дурдсан байна. Хэрэв "Би Эйч Пи" болон "Рио" зэрэг компани тvvнтэй наймаа хийхэд хvртэл ихээхэн болгоомжлох нь гарцаагvйг Жиакомо хэллээ. Тэрээр Фридланд Войзий Беейгийн хувьцаа эзэмшигчидтэй гайхалтай наймаа хийсэн. Vvнийг Оюу толгойд дахин давтахад хэцvv байх болно" гэж дурдсан нь анхаарал татаж байна.

Торонтод төвтэй "Жи Эм Пи капитал" хэмээх хөрөнгө оруулалтын банк Оюу толгойн ордын зэсийн нөөцийг 53 тэрбум ам.ддоллараар, алтны нөөцийг долоон тэрбум ам.доллараар тооцоолсон байна.

"Айвенхоу" компани Оюу толгойг 2007 оноос эхлэн хорин жилийн турш ашиглахаар төлөвлөж байна.
Жил бvр 1,2 тэрбум фунт зэс, 495 мянган унц алт олборлох боломжтой гэж "Ю Би Эс"-ийн ажилтан Тони Лесиак энэ оны наймдугаар сарын 18-нд өгсөн ярилцлагандаа өгvvлжээ. Хятадын зэсийн эрэлт зэсийн нийлvvлэлтийн хэмжээг зургаан жилийн доод төвшинд хvргэсэн нь зэсгийн vнийг сvvлвийн 12 сард Лондонгийн металлын бирж дээр 64 хувь өсөхөд хvргэжээ. Аравдугаар сарын 6-нд зэсийн гурван сарын хаалтын vнэ тонн нь 3038 ам.долларт хvрсэн.
Уурхайг барихын тулд Р.Фридланд Хятад, Японы хөрөнгө оруулагчид болон нэрийг нь хэлэхээс нууцалж буй нэгэн автомашин vйлдвэрлэгчтэй ярилцаж байгаа гэлээ.

Р.Фридланд есдvгээр сард өгсөн нэгэн ярилцагадаа "Оюу толгойн уурхайг "Айвенхоу" барих болно. Гэхдээ цөөнх хэлбэрээр стратегийн хөрөнгө оруулагчдыг оруулна. Бид 20 хувийг зарж болох юм. Зарим тохиолддолд 30 хувийг ч зарж магадгvй. Гэхдээ бид боломжтой хамгийн их хувийг авч vлдээнэ" гэж хэлжээ.

Хөрөнгө оруулалтын "Эй Эм Пи" компанийн менежер Гари армор "Хятадад зэсийн эрэлт хэрэгцээ асар өндөр багйаа, нөгөө талаас Оюу толгой тус улсын хилд их ойрхон оршдог нь тэднийд том компаниудаас хөрөнгө орж ирэх магадлалыг их болгож байгаа юм" гэж хэлжээ.

"Сумитомо металл майнинг" Хятадад зэсийн эрэлт ирэх жил 16 хувь өсөх хандлагатай байгааг тооцоолжээ. Монголд хэрэгжvvлэх төслийг санхvvжvvлэхийн тулд "Айвенхоу" Мъянмар болон Австралид оршдог өөрийн эзэмшлийн хоёр уурхайг зарах шаардлага гарч болзошгvй гэж "Ю Би Эс"-ийн ажилтан Лесиак vзэж байна.

Мъянмарын Засгийн газартай хамтран эзэмшдэг Мониварын уурхайн хувьцааны "Айвенхоу"-д ногдох 50 хувийг Лесиак 115 сая ам.доллараар vнэлжээ. Австралийн Тасмани мужид оршдог Айвенхоугийн "Савеж Ривер"-ийн төмрийн уурхайг нэмэр болохоор олигтой vнэ хvрэхгvй гэж "Глобал майнинг ресерарч" компани тодорхойлжээ.

http://archive.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1801&fbclid=IwAR1SVeZC9SpfyFmGoY0rybqfos2L80Kn9alqNdLXvGfppjMaqvLu6lntvcE
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баярлан 2019-10-25 15:23:53
    МОНГОЛ УЛСЫН ТЭР ТУСМАА АРД ТҮМНИЙ ӨМЧ ЯМАР НЭГЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ БАЙНА УУ ГАШУУН СУХАЙТЫН БООМТООР ОЛОН ЖИЛ ЗӨӨЛӨӨ ТЭРИЙГ АЛТ ХЭДЭН ХУВЬ ЗЭС ХЭДЭН ХУВЬ ГЭСЭН