Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчид өнгөрсөн зургаадугаар сарын 5-7-ны өдөр Монгол Улсад ажилласан томилолтын тайланг ирүүлээд буй. Тэгвэл тайланд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ,Б.Содномдаржаа, Б.Булган нарын талаар юу гэв
Энэхүү тайланд “Төлөөлөгчид Улаанбаатар хотын зүүн хэсэгт байрлах чанга дэглэмтэй хорих ангид буй Ц. Амгаланбаатартай уулзсан. Уулзалтад УЕПГ-ын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр нар байлцав. Д.Отгонбаярын мэдээлснээр Ц.Амгаланбаатар нь нэгэн зэрэг ялтан ба гэрч тул түүнийг тусгай хамгаалалтад авсан гэв.
Ц.Амгаланбаатар нь өөрийгөө мөн онц ноцтой хэргийг нуун дарагдуулах авлигын тогтолцооны хохирогч болсон гэж төлөөлөгчдөд тайлбарлав. 2004 онд таксины жолоочийг хөнөөсний тул 2007 онд Ц.Амгаланбаатарт цаазын ял оноосон. 2010 онд хяналтын шатны шүүх түүний ялыг бууруулж 25 жилийн хорих ял болгосон. 2012 онд ээжийнх нь биеийн байдал маш муудсан тул түүнтэй уулзахыг ихэд хүсдэг байснаа Ц.Амгаланбаатар хэлсэн. Тиймээс хоригдох ялаа бууруулах үүднээс өөрөө үйлдээгүй хэргийг үйлдсэн болон мэдүүлэг өгчээ. Гэсэн ч түүний мэдүүлэг хэзээ ч найдвар, үнэмшилтэйд тооцогдоогүй. Ц.Амгаланбаатарын хэлснээр ямар ч хамаагүй хэрэг хүлээх нь ялыг бууруулахад тус болохгүй, харин оронд нь С.Зоригийг хөнөөсөн хэргийг хүлээвэл өвчтэй ээжтэйгээ уулзах боломж нээгдэнэ гэж тухайн үед нэг өрөөнд хамт хоригдож байсан хоригдогч түүнд ярьжээ. Амиа алддаг өдрөө С.Зориг цагаан цамцтай байсан гэвэл мэдүүлэг нь илүү үнэмшилтэй болно хэмээн тэр хоригдогч Ц.Амгаланбаатарт хэлжээ. Ийнхүү С.Зоригийн амийг хөнөөсөн хэмээх мэдүүлэг захидлыг Ц.Амгаланбаатар 2013 оны зургаадугаар сард бичжээ.
Мөн онд Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ няцаж, худал хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрснөө төлөөлөгчдөд хэлэв. Энэ нь хэргийн ноцтой байдал, түүнд үзүүлж буй дарамт нэмэгдсэнтэй холбоотой байв. Гэсэн хэдий ч тагнуулын ажилтнууд одоо буцахад хэтэрхий оройтсон гэж мэдэгдээд түүнийг болон гэр бүлийнхнийг нь заналхийлж эхэлсэн байна. 2013-2015 онд Ц.Амгаланбаатар чанга дэглэмтэй хорих ангид хоригдож байв.
Мөн Ц.Амгаланбаатар Төлөөлөгчдөд хандан хэлэхдээ хэрэв 2013 онд тэрбээр хуульчийн зөвлөгөө авч чадсан гэмт хэрэг үйлдсэн тухай мэдүүлэхгүй байх байсан ба Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ч мөн тус мөрдөн шалгах ажиллагаанд оруулж гэмт хэрэгт чирэхгүй байсан гэв. Тэрбээр хийсэн үйлдэл, гаргасан шийдвэртээ харамсаж буйгаа илэрхийлэв.
Ц.Амгаланбаатарт Тагнуулын албаны ажилтнууд түүнд С.Зоригийн амьдарч байсан байрыг дүрсэлж, Б.Булганы нуруун дээрх сорви зэрэг тус хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Үүнийг Ц.Амгаланбаатар өөрөө ОУПХ-ны төлөөлөгч нарт хэлжээ.
Үүнтэй холбоотойгоор Т.Чимгээгийн эсрэг гаргасан шүүхийн шийдвэрийн цорын ганц нотлох баримт нь ердөө Ц.Амгаланбаатарын мэдүүлэг бол хуулийн ямар ч зөвлөгөө, өмгөөлөл авхуулалгүй Б.Содномдаржааг мансууруулан, мэдүүлэгт хүчээр гарын үсэг зуруулсан гэдгийг тайланд дурдсан байна. Улмаар гэм буруугүй нь нэгэнт тодорхой болоод байгаа хоёр иргэнээ Монголын хуулийн байгууллага одоо хүртэл суллахгүй торны цаана суулгасан хэвээр байгаад ОУПХ-ны хорооныхон гайхаж байгаагаа илэрхийлжээ.
Харин Б.Булганы талаар тайланд "Б.Булганд оноосон хориг, ялангуяа Монголд дотооддоо чөлөөтэй аялах боломжийг нь хязгаарлах болсон үндэслэлийг төлөөлөгчид ойлгохгүй байна. Түүнийг баримт нотолгоонд үндэслэн шүүхээр нягтлуулж албан ёсоор хариуцагчаар татаагүй л бол тэдгээр хоригийг цуцлах хэрэгтэй" гэдгийг тодотгожээ.
О.ОНОН