Хамтарсан Засгийн газар  байгуулахыг зөвшөөрөв

Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху  төвийг сахисан “Цэнхэр-Цагаан” эвслийн  зүгээс хамтарсан Засгийн газар байгуулахын тулд сөргөлдөгч талуудын төлөөлөгчид хэлэлцээр хийхийг зөвшөөрсөн гэж түүний тэргүүлдэг Ликуд нам мэдэгдэлдээ онцолжээ.  Сөрөг хүчний эвсэл энэ хүсэлтээ Израилийн ерөнхийлөгч Реувен Ривлин  энэ эвслийн удирдагч Бенни Ганцад эрх барих шинэ эвсэл байгуулахыг даалгасны дараа гаргасан байна. Бенжамин Нетаньяху үндэсний нэгдмэл Засгийн газар  байгуулахын тулд ерөнхийлөгч Реувен Ривлинийн санаачилгыг батлахыг уриалжээ. Энэ нь манай эх оронд хэрэгтэй гэж Ликуд намын мэдэгдэлд дурдсан байна.  Мөн энэ нам болон барууны  эвслийг бүрдүүлэгч намууд бусад намын тэргүүн нартай Засгийн газрын эвслийн талаар дахин хэлэлцэхийн тулд хурал хийхээр тохиролцжээ.  Харин тэд нэгдмэл байдлаа хадгалахаас гадна  эвслийн байр сууринаас  хэлэлцээр хийнэ гэснийг Бенни Ганц эсэргүүцсэн байна. Реувен Ривлин  Бенжамин Нетаньяхугийн эвсэл байгуулах оролдлого бүтэлгүйтсний дараа Бенни Ганцад эвслийн Засгийн газар байгуулахыг даалгажээ.  Шинэ эвслийн Засгийн газрыг байгуулах эрхийг түүнд олгосон албан ёсны ажиллагааны үеэр  ерөнхийлөгч Реувен Ривлин “Манай орны улс төрийн бодлогод тулгараад байгаа бэрхшээлийг  шийдвэрлэхэд шаардлагатай  нөхцөл байдлыг бий болгох хэрэгтэй байна” гэв.

Эх суралж: Зууны мэдээ сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.