Ё.Баатарбилэг тэргүүтэн улсын төсвийг улайлгахаар шийдсэн үү
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг УИХ ид хэлэлцэж байна. Сангийн яамнаас 11.79 их наяд төгрөгийн орлоготой, 13.87 их наядын зардал гаргах төсвийн төсөл өргөн мэдүүлсэн. Ингэхээр төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөгтэй дүйж буй. Засгийн газар энэ оны батлагдсан төсвөөс хоёр их наяд орчим төгрөгөөр илүү зардал гаргах төсөв өргөн мэдүүлээд байна. Сонгуулийн жилийн төсөв гэдэг утгаараа сайд нар өөр өөрийн тойрогтоо илүү хөрөнгө суулгуулж авахаар лобби хийгээд завгүй яваа сурагтай. Мэдээж  хэн илүү эрх мэдэлтэй нь тойрогтоо гайгүйхэн төсөв мөнгө суулгаж авах нь бичигдээгүй хууль.

Үүний нэг жишээ нь Хэнтий аймагт 2020 онд 172 тэрбум орчим хөрөнгө оруулалт хийнэ. Харин Дундговьд 2 орчим тэрбум. Төсвийн энэхүү тэгш бус хуваарилалт олон нийтийн анхаарлыг татаж байна. Гишүүдийн хамгийн их шүүмжлэлийг хүлээсэн зүйл нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн төрсөн нутаг болох Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд л гэхэд 27.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан нь зарим аймгуудаас ч илүү хөрөнгө оруулалт болсон. Хэнтий аймгийн Бэрх бол 4000 орчим хүн амтай тосгоны статустай. Ийнхүү хэн илүү эрх мэдэлтэй нь сонгууль угтсан төсөвт тойрогтоо илүү хөрөнгө суулгуулж авч чадсан байгаа юм.  Бас нэг жишээ.  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Архангай аймгийн оюутнуудад зориулж, есөн тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотод дотуур байр барих тухай асуудал юм. Бүр тодруулбал,  Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал зэрэг сумын оюутнуудын дотуур байрыг нийслэлийн Хан-Уул дүүрэгт барихаар 2020 оны төсөвт салбарын сайдын багцад тусгажээ. Ийнхүү аймагтаа хамгийн их хөрөнгийг төсөвт суулгуулж чадсан Ё.Баатарбилэг сайд  аймгийнхаа оюутнуудад зориулж Улаанбаатарт байр барих гэнэ. Будаач будаач гэхэд сахлаа хүртэл будна гэгчийн үлгэр энэ.  Удахгүй эрхэм сайдтан аймгийнхаа оюутнуудад зориулсан их сургууль барих нь л дээ. Учир нь тэр Монгол Улсын боловсролын салбарыг толгойлж байгаа.

Нийслэл мянга мянга багачууд цэцэрлэггүй гэртээ цоожлогдон үлдэж, цэцэрлэгтэй хэсэг нь хөл гишгэх зайгүй ангид өдөр хоногийг өнгөрөөж байна. Гэтэл эрхэм сайдтан өөрийн багцдаа орон нутгийн оюутнууд тэр дундаа өөрийн тойргийнхоо оюутнуудад нийслэлд байр барих гэнэ. Энэ амлалтаа хэрэгжүүлэхээр ирэх жилийн төсөвт байр барих хөрөнгийг суулгуулжээ.

Ийнхүү Ах намынхан сонгууль угтаж улсын төсвийг улайлгахаар шийдсэн бололтой. Үүнийг Ё.Баатарбилэг нарын сайд нар манлайлж байна. Ирэх жилийн УИХ-ын сонгуульд зориулсан, улс төрийн оноо цуглуулахын тулд зардлаа хэтэрхий тэлж, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх төсөв ийнхүү олон нийтийн шүүмжлэл дагуулж эхэллээ.
 

П.ГОО

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-11-02 02:45:48
    Нэгэн гайхашрал: Монгол тэмүүлэл сургууль харьяаллын бус хүүхэд сургадаг гээд өөрийнхөө эзэмшлийн байрнаасаа нүүх болж байгаа юм бол Улаанбаатарт сурч байгаа А...
    • Иргэн 2019-11-02 02:48:03
      Монгол Тэмүүлэл Сургуулийн талаарх харалган шийдвэрээ зас!!!!!!!!!!
  • Монгол 2019-10-28 00:47:38
    архитехторч мэргэжлээ ашиглаж Архангайн Чулуутын хүрээний буурин дээр бага гэр барьж ѳв соёлын асар их ховор үнэт зүйл хулгайлж амьдралын гараагаа эхэлсэн хүн.....
  • Zochin 2019-10-25 11:10:14
    Хэнтийн авилгалчид ч тансаглаж өгөх нээ, Ланд 200-гаар цемент, элс хайрга, бетон блок ачаад л ёстой нэг гараа угаахыг чинь үзүүлээд өгнө дөө харин ч нэг
  • 0 2019-10-25 10:50:15
    Mi Enxbold ax ni zaaj ugchdee
  • Би Архангайнх 2019-10-25 10:09:11
    Архангайн оюутнуудад зориулж дотуур байр барина гэнэ үү. Арай л дэндлээ. Улсын төсөвийг ингэж шийддэг байх нь.
  • ЗОЧИН 2019-10-25 04:52:49
    БСШУСЯ ӨӨРӨӨ БАЙГУУЛСАН КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ УЛСЫН СУРГУУЛИА АД ҮЗЭЖ ӨӨРИЙН БАЙРНААС НЬ ХӨӨХ ГЭЭД БАЙГАА ХҮН ЧИНЬ ЭНЭ ШҮҮ ДЭЭ.
  • zochin 2019-10-25 02:21:08
    Дундговь аймгийн удирдлага гэж ямар хүмүүс бнаа. Энэ төсвийн төсөл чинь тэдгээр хүмүүсийн ажлын үзүүлэлт шүү
  • Мөнгө цацаад идээд дуусла 2019-10-25 01:29:27
    Бүх аымагт суман том том тёатр соёлын төв Барьж олоон зуун тэр бум төгрөг ҮРЖ бна. Дараа нь Тог цахилгаан халаалт Ажиллагсад гээд бөөн зардал. Ядуу оронд Зам
  • Chaawaas ! 2019-10-25 01:10:18
    Ene huniig Arhangaichuud yund gargaw daa gej odoo halgalj suugaa! Bolowsroliin salbariig ulam l bolowsrongui bus bolgohod ih huwi nemer oruulj b na daa !!!