“Агаарын чанар, сайжруулсан түлшний хэрэглээ” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Хэвлэлийн хүрээлэн”-д боллоо. Агаарын чанарын мэдээллийг хүртээмжтэй болгох зорилготой энэ хэлэлцүүлгийн үеэр эмнэлэг сургуулийн дотоод агаарын чанар болон сайжруулсан түлшний тухай иргэдэд тулгуурласан мониторингийн дүнг танилцуулсан юм.
Хэлэлцүүлгийн эхэнд Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад “Амьсгалах эрх” төслийг Пипл ин нийд(PIN)-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Тимот Женкинс танилцуулга хийлээ. Пипл ин нийд(PIN)-ийн 2011 оноос манай улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд хүмүүнлэгийн болон хөгжлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.Тус байгууллагын зүгээс “Амьсгалах Эрх” төслийг хэрэгжүүлж буй. Төсөл нь агаарын бохирдлын тухай мэдээллийн хүртээмжтэй системийг бүрдүүлж, агаарын бохирдлын талаар явуулж буй засгийн газрын үйл ажиллагааны ил тод хариуцлагатай байдлыг дээшлүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хотод гадаад дотоод орчны агаарын бохирдлыг чанар хэмжигч төхөөрөмж суурилуулсан байна.
Пипл ин нийд(PIN)-ийн төслийн хүрээнд хийгдсэн онцлох ажлын нэг бол дотоод орчин дахь агаарыг бохирдлыг хэмжсэн байна. Энэ талаар АШУИС-ийн багш, их эмч судлаач Б.Мандухай “Хүн амьдралынхаа ихэнх хугацааг гэр, ажил сургууль, цэцэрлэг гээд дотоод орчинд өнгөрөөдөг. Иймээс гадаад орчны агаарын бохирдлоос илүү дотоод орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ихээр нөлөөлж байна. Дотоод орчны агаарын бохирдол нь гадаад орчны агаарын бохирдлоос 2,5 дахин өндөр байдаг ба түүний хор уршиг нь хэд дахин их байдгийг олон судалгаа баталсан байдаг” гэдгийг тодотголоо.
П.ГОО