Нийтийн тээврийн “U money” ухаалаг картын шинэ үйлчилгээ нэвтэрлээ

“Улаанбаатар смарт карт” компаниас “U money” ухаалаг картын шинэ үйлчилгээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул, “Улаанбаатар смарт карт” компанийн үйлчилгээний газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал нар хүргэсэн юм.

“Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд “U money карт эзэмшигчдэд зориулаад өчигдрөөс www.U-money.mn вэб сайтыг үйлчилгээнд нэвтрүүлж байна. Вэд сайтын үйлчилгээний зорилго нь иргэдэд U money картны хэрэглээ, төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болон бусад үйлчилгээтэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй хүргэх юм. Вэб сайтад гишүүнээр элсэж өөрийн хэрэглэж байгаа U money картын 16 оронтой дугаарыг холбосноор төлбөрийн гүйлгээний мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой” гэлээ.

Энгийн болон хүүхдийн картаас гадна бусад байгууллагатай хамтран гаргасан NFC сим карт /Мобиком, Юнител, Скайтел/ болон Хаан банкны Citypass картуудыг ч холбож, төлбөрийн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой аж. Мөн гар утасныхаа сим картыг ашиглаж, нийтийн тээврээр зорчдог иргэдийн хувьд сим картан дээр байрлах дугаарыг ашиглаж бүртгүүлэх юм. Өмнө нь зөвхөн аппликейшнаар дамжуулан автобусны чиглэл болон буудлын мэдээллийг хардаг байсан бол одоо вэб сайтаас ч дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • brenda greg 2019-10-24 13:03:45
    Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нү...
    129.56.62.33
    Мэдэгдсэн Хариулах