2000 оноос эхлэн сайд, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд гээд төрийн өндөр дээд албан тушаалд томилогдож улстөрд сайн муугаар дуудуулж өнөөдрийг хүрсэн нэгэн бол Сү.Батболд. Түүний хувьд 2016 оны сонгуулиар парламентад суух эрхээ үргэлжлүүлэн олж авсан ч улстөрд мартагдаж яваа нэгэн болсон. Байнгын хороо, чуулганы хуралдаанд ховорхон сууж, “том толгой”-той гишүүдийн тоонд багтаад буй.
Тэгвэл Төрийн ордонд “ховор хүн” болоод байгаа Сү.Батболд өнгөрсөн онд хөрөнгө чинээгээ хэрхэн аривжуулав.
Сү. Батболд гишүүн 2018 онд 82 сая төгрөгийн орлого олжээ. Хэдийгээр 80 гаруй сая төгрөгийн орлого олсон ч хадгаламжаа 160 сая төгрөгөөр нэмэгдүүлж нэг тэрбум 594 сая төгрөгт хүргэсэн байгаа юм. Мөн тэрбээр энэ хэмжээний буюу тэрбум 26 сая төгрөгийн авлагатай гэдгээ ХОМ-тээ мэдүүлжээ.
Тэднийх нэг тэрбум 832 сая төгрөгийн өртөг бүхий нэг амины орон сууц, нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай. Мөн Алтай Холдинг ХХК, Скайтел ХХК-ийн тодорхой хувийг эзэмшиж байна.
П.ГОО
Оллоо.мн