Нийтийн орон сууцны нэг давхарт байрлах хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна
Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах  Зайсан 53-р байр солонгос хоолны газар,15-р хороо Оранж хотхоны  Биллъярд баарны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна.

Шалгалтаар солонгос хоолны газрын үйлдвэрлэл болон үйлчилгээний байрны агааржуулалт нь ажиллаагүй, орчиндоо хиншүү үнэртэй  байсан нь хүний эрүүл мэндэд шууд бусаар хор, хохирол учруулах нөхцөл үүссэн  зөрчлийг илрүүлж,  “Гүг энд сан” ХХК-ийн үйл ажиллагаанд  17-326/218 тоот зөрчлийн хэрэг үүсгэлээ.

Мөн “Сэлэнгэ ИМИ” ХХК-ийн баар нь   согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй зоогийн газрыг нийтийн орон сууцанд ажиллуулсан, стандарт, эрүүл ахуйн шаардлагыг  мөрдөж  ажиллаагүй байсан зөрчлийг  ЗТХ-ийн дагуу арга хэмжээг авч, тусгай зөвшөөрлийг цуцлах албан тоотыг эрх бүхий байгууллагад хүргүүллээ. 

С.Цэц
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • инженер 2019-10-25 13:35:00
    орон сууцны байранд газ хэрэглэнийг хориглодог гэж ойлгодог. гэтэл нэг давхарын хоолны газруудад газ хэрэглээд байх юм. цуг дэлбэрч үх гэж байгаам байхдаа
    64.119.17.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Хотын унаган 2019-10-24 07:28:57
    40,50-ын 1-р давхарын хоолны газруудыг шалгаарай
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах