Ерөнхий сайд ОХУ-д айлчилна

Япон улсыг зорьсон Ерөнхий сайдыг эх орондоо ирж амжаагүй байхад дараагийн айлчлалын сураг дуулдаж эхлэв. Тэрээр ирэх сард ОХУ-д айлчлахаар төлөвлөжээ. Хойд хөршид айлчлах шаардлага, ойрын үед хэлэлцэх, тохирох асуудал Засгийн газрын тэргүүнд одоогоор байхгүй ч бэлтгэл ажлыг хангахаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг энэ сарын 21-нд хойд хөршийг зорьжээ. Тэрээр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Могуловтой уулзахдаа улс төр, эдийн засаг, олон талт хамтын ажиллагаа, өндөр, дээд хэмжээний айлчлалын агуулга хэлбэр, байгуулах баримт бичгийн талаар санал солилцжээ. Хойд хөршийн хувьд өмнө нь манай Ерөнхий сайдыг хүлээж авалгүй буцааж байсан удаатай. Тухайлбал, 2018 оны тавдугаар сард “хүлээж авах бэлтгэл хангагдаагүй” гэсэн үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалыг хойшлуулж байв. Ингэснээр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцох байсан арга хэмжээ нь ч цуцлагдаж байв. Энэ удаа “Саарал жагсаалт”-д орсон улсын Засгийн газрын тэргүүнтэй баримт бичиг байгуулах нь бараг л боломжгүй зүйл. Тиймээс энэ удаагийн айлчлал ямар хариу дуулгах нь мөн л эргэлзээтэй юм.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ч.Зотол
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-10-24 23:56:23
    Одоо ийш тийшээ явж бадар барьж, гуйлга гуйхаа боль. Маргарет Тетчер шиг хэмнэлтийн бодлого явуул. Зоригтой шийдвэр гаргаж УИХ-ын гишүүдийн зардлыг тана
  • Зочин  2019-10-24 14:10:42
    Путин ахаа би таныг аймаар дуурайдагштээ Хүк тандаа хайртайшдээ
  • Zochin 2019-10-24 13:17:32
    Хятадаас нүүрсний мөнгөө юаниар аваад тэрүүгээрээ оросоос бензин авч байя гэж тохир, тэхгүй бол саарал жагсаалтад орсон бидэнд доллар евро мөддөө орж ирэхгүй шү...
  • butehgui  2019-10-24 08:21:12
    zuvluh, gadaad hariltsaa enee tree avah yum alga daa
  • зочин 2019-10-24 07:37:21
    Хариуцлаггүй нөхд-н гайгаар Улс ядрах 1 цаг бхад өсөн живжих цаг мөдхөн ямар нэгэн зүйл-г том зургаар нь хараарай түмэн минь тэр дундаа их мэдэгч шүүмжлэгч нар!...
  • Санаа 2019-10-24 07:17:01
    Хүүк жижиг гарыг хэн тоохов дээ. Монголдоо л сэлэм яриад томроод байдагаас,..
  • ernees ikhe yyum ygyi yaj ch teleed dees 2019-10-24 07:16:41
    Mongolchyyd aa!!ta nar tor zasagiin tergyynee yanz byreer bichej baisanaas ter oroon yah gej bodoj bna daa!!ert hyn eedlehgyi gej Mongol mergen yg bii!yynii haa...
  • зочин 2019-10-24 06:14:21
    Сайн л ярьж, тохирч аваад яваарай.
  • zochin 2019-10-24 05:22:00
    Энд тэнд очиж онигоо болохоо бололдоо Хүүкээ. Жижигхээн гар гэдгээ мэдэдгүй юм байх даа
  • Ах нь! 2019-10-24 05:17:52
    Путин: "Хүрлээ! Абэ япон амыг чинь таглаад буцаалаа. Япон гэж дальчиганаж байснаас чи Ахыгаа дагасан чинь дээр дээ!". Хэрэв үнэнч байвал Ах нь чамд тусалнаа!
  • burka  2019-10-24 05:02:12
    gadagsh yabaad yahaabdee mungunii garz bidnees soylt humuus aij baigaa
  • Баадай 2019-10-24 03:52:46
    Шатахууны төлбөрөө доллар биш рублээр хийх санал тавибал ямар? Ах нар өөрсдийг нь тоохгүй дээгүүр сэвээд байхад дургуй, харин аргагүй хүнд байгаагаа хэлээд гуй
  • Sonin 2019-10-24 03:38:45
    Мөнгө өгөх улс хэцүү шаардлага тавина. Өөрсдөө дотооддоо авилгалтай тэмцэх эсвэл адилхан улсуудын хувь тавиланг нь давтах 2 зам байна
    202.179.27.47
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-24 03:26:03
    орос хууль хэрэгжуулэх талаар манайхаас долоон дор зев талд нь хелд нь суувал хэдэн халтар рубль егч мэдэх л юм буруу талаар нь орвол ч хэцуу дээ
  • иргэн 2019-10-24 03:05:38
    Юугаа хийгээд салгалаад тэнээд татвар төлөгчдийн мөнгийг үрээд явдаг ухна вэ дээ. Сая Япон Монголд тусламж ойрын үед үзүүлэхгүй гэж мань Ухнад шууд хэлсэн байна...
  • Зочин 2019-10-24 02:00:12
    ах нар хэвлэлдээ төн ч хатуу бичсэн байна лаа. буруу ойлгуулсан бол засах л хэрэгтэй