Б.Болороо: Миний нөхөр гадны нөлөөтэй амиа алдсан

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг энэ оны долдугаар сард гарсан. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эмчийн дүгнэлтээр “Талийгаачийг амиа алдах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан” гэх дүгнэлтийг гаргажээ. Хэрэг үнэн бодитоор шийдэгдэхгүй байна хэмээн талийгаачийн гэргий Б.Болороо хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр “Миний нөхөр амиа алдаад дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд олон сэтгүүлч мэдээлэл өгөөч, байр сууриа илэрхийлээч гэж холбогдоход нь мэдээлэл өгдөггүй байсан. Учир нь цагдаагийн байгууллага ажлаа хийж гүйцэтгэж байхад нь хөндлөнгөөс саад учруулахыг хүсээгүй. Би хэргийг үнэн зөв шийдэгдэнэ гэдэгт итгэж найдсаар өнөөдрийг хүрлээ. Гэтэл хэрэг шийдэгдэхгүй байгаад харамсаж байна. Өмнө нь манай нөхөр лифтний засвар үйлчилгээг олон удаа хийж байсан. Анх удаа тийм ажил хийснээс үйлдвэрийн осол болсон юм шиг хуулийн байгууллага үзэж байна. Манай нөхөр лифтний засвар үйлчилгээ хийж буй бичлэг байсаар байхад бидэнд үзүүлээгүй. Бичлэг байсныг  сар гаруйн дараа л мэдсэн.

Манай нөхрийг ажлын байран дээрээ архи ууж, түүнээсээ болж нас барсан гэж байгаа. Задлан шинжилгээний дүгнэлтээр нөхрийн минь согтолтын зэрэг 2.4 буюу өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон гэж гарсан. Харин би бол бусдын нөлөөтэй амиа алдсан гэж бодож байна. Хэргийг үнэн зөв шийдүүлэхгүй байх талаас нь цагдаагийн байгууллагад нөлөөлж байна гэж хардаж бодож байна. Тиймээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс Цагдаагийн ерөнхий газар луу шилжүүлэн шалгахыг ЦЕГ-ын дарга С.Баатаржаваас хүсч байна” гэв.

Энэ талаарх мэдээллийг бид тодруулахаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвтэй холбогдсон юм. Тус төвийн Хэвлэлийн албаны дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулбал “Одоогоор энэ хэрэг прокурорын газар шалгагдаж байгаа учраас ЦЕГ-аас мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Харин Нийслэлийн Прокурорын газраас тодруулахад “Иргэн Б.Болороо нь хэвлэлийн бага хурлынхаа дараа прокурорт гомдол гаргасан бөгөөд энэ дагуу хэрэг бүртгэлийн шатандаа явж байна” гэсэн юм.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Баяржавхлан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-10-25 06:21:57
    үнэнийг олоход туслах гэвэл эхлээд тэр бичлэгүүдийг бүрэн хамгаалалтанд авч цензүүргүй нэвтрүүлгээр үззлж саналыг тусгаад шүүхэд шилжүүл
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-10-24 08:15:23
    Unen zuvuur shiidegdeesei. Ene bol ikh daichin amidraliin tuluu temtsegch emegtei. Bas ikh uhaalag gej bodogdson.
    173.197.107.26
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-10-24 06:39:59
    humuusee ene emegteid tuslaarai
    202.179.18.63
    Мэдэгдсэн Хариулах