“РИО ТИНТО”-гийн тохуурхал
Энэ бол  Оюутолгой компанид байрлах кино театр. Зэрвэс харвал малчдын өвсний юм уу хог хийдэг амбаар шиг харагдаж байгаа биз. Гэвч харамсалтай нь энэ бол Оюутолгой компаний ажилчдад зориулсан кино театр.

Оюутолгойн орд газар батлагдсан зэс, алтны батлагдсан нөөцийн хэмжээгээрээ дэлхийн арван том үйлдвэртэй харьцуулахад дээгүүрт бичигддэг. Нөөцөөрөө ч, зэс, алтны агуулгаараа ч том орд. Тиймээс энэ том ордыг цаашид тогтвортой ажиллуулах талаар Монголын тал анхаарах хэрэгтэйг гэх тархи угаалт өнөөдрийг хүртэл хийгдсээр байгаа. Тэгвэл энэ орд бидэнд ямар ашиг авчирсан бэ? Хамгийн наад захын жишээ л энэ. Дэлхийд томоохон тооцогдох ордоо ашиглуулсны төгсгөлд Монгол Улс яг ийм хэдэн амбаартай үлдэнэ. Харамсалтай биз. Гэвч бодит үнэн л энэ.

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Оюутолгойг одоо оролдоод хэрэггүй ээ. Бид нэг охиноо айлд бэр болгоод өгчихсөн гээд ойлгочихъё. Нэгэнт айлд өгсөн охиноо дахиад охин биеэр нь эргүүлж авъя гэлтэй биш. Тэгээд л орхиё. Харин дараагийн охиноо айлд өгөхдөө бодолтой байх хэрэгтэй” гэж хэлсэн. Ц.Элбэгдорж л хэлсэн болохоос биш үнэн л энэ.
Тэгэхээр яаж оролдоод нэмэргүй гэсэн үг. Харин “охиноо өгсөн”-ийхөө төлөөсөнд бид иймэрхүү тохуурхал, доромжлол маягийн зүйлсийг хангалттай мэдэрнэ. Угаас Монгол ажилчид тэнд хэд дахин багаар үнэлэгдэж, гаднынхнаас хэд дахин бага цалин авдаг шүү дээ. Бас л бодит үнэн.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх болон  Сангийн сайд С.Баярцогт нар Айвенхоу Майнз Монголия Инк ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компанитай байгуулж, гарын үсэг зурж байв. Үүний дараа гэнэтийн ашгийн албан татварыг хүчингүй болгосон, өсөн нэмэгдэх роялти авах хуулийн хүрээнд хамаарахгүй болгосон, усны /Оюутолгойн усыг 30 жил үнэгүй хэрэглүүлнэ/ болон байгаль орчны, газрын тухай хуульд өөрчлөлтийг оруулсан. Товчхондоо бол улс эх орныхоо эрх ашигт нийцтэй бус хөрөнгө оруулагчдад ашигтай байх эрх зүйн орчныг бүрдүүлсэн нь монголчууд.

Оюутолгой төслийн гэрээнд зааснаар Төсөл анхны хөрөнгө оруулалтаа нөхөж, ашигтай ажиллаж эхэлсэн цагт Монголын талын эзэмших хувь хэмжээг 51 хувьд хүргэнэ гэсэн байгаа. Тиймээс Рио Тинто оруулсан хөрөнгөө авч дууслаа гэж хэлэх хүртэл монголчууд нүдэн балай, чихэн дүлий суусаар байна. Энэ зуур яг иймэрхүү тохуурхлыг амссаар, эцэст нь энэ кино театр шиг хэдэн амбаартай л үлдэнэ. Нэгэнт “хадамд гаргасан ачлалгүй охин”-оосоо юу ч хүлээх билээ дээ.


П.ГОО
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-10-26 01:51:10
    Авилга авсан нь нотлогдсон Баярцогт Баяр хоёрыг цаазаар авч наад Рио тинтоог монголоос хөөж гарга.
  • Ambaar 2019-10-25 16:48:57
    Hunuus oihguildee ene haragdaj baigaa ambaar shig tent chini 20 K USD sh dee govi gazar taarsan haluun huitenee barij super ambaar shuu dee
  • Зочин 2019-10-25 14:19:37
    Дотор нь ажилдаг хүн ярьж байсныг сонссон.Монголд үлдэх юм тогтох юм бүрхэг шүү гэж хэлж байсан.
  • бодох л хэрэгтэй 2019-10-25 00:09:43
    онгон биш гэсэн охиноо гэртээ йвйх хэрэгтэй байхаа хүзүүгүй ерөнхиилөгчөө охин нь ажилтай бол гэрээ аваад явах байхдаа тиймээ хүмүүсээ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!...
  • Ard 2019-10-24 19:46:08
    Hooson b.snaar deer bishuu
  • Зоchin 2019-10-24 18:17:30
    Хөлсний бичээчдээ гэж
  • Бод бод 2019-10-24 17:56:09
    Юм үлдэх аргагүй газар шүү дээ. Хэн амьдрах юм. Усгүй, нөмөргүй, өвс ургамалгүй газар чи амьдрах уу. Ажиллаж байгаа хүмүүс нь ч амьдрахгүй.
  • үнэн 2019-10-24 17:23:24
    Монголын Эмч, Багш ,Цагдаа нарын цалинг Оюу Толгойн мөнгөөр тавьж яваа гэдэгээ сана сурвалжлагчаа
  • Зочин 2019-10-24 15:44:08
    Аягүй бол үлдээхгүй дээ африк руу ч юм уу нүүлгээд л онгоцондоо ачаад аваад явна биз ккккк
  • Baagii 2019-10-24 12:43:32
    Hvn amidrahgui gazar goe baishin bariad yah uvm. Hogjil harmaar bol Omnogoviin towiig har
  • Zochin 2019-10-24 12:40:03
    Улс 34 хувиа л зарчмаар юм даа. Ингэж худлаа гонгинож байхаар
  • evropoos 2019-10-24 11:35:56
    Mash zov bichsen bna Ene bol henii ch daalgavar bish tiim baisan ch yag unen bol ENE odoo yunaas ch aihgui bostsooe OYUTOLGOIG tun dariu zogsooj gereeg dah...
  • Иргэн 2019-10-24 08:33:24
    Элбэгдоржийн охиныг нь хятад хүнд өгье. Тэгээд солиороод явж байг. ОТ бол Монгол хүн бүрийн амин зуулга нэг охиноор ч тооцохгүй лдээ
  • zochin 2019-10-24 07:44:49
    negent hadamd garsan bol unguruu ch geh shig yu bicheed bnaa nuhuruusuu salah bolbol tsalintai bol tetgemj abaad saldgiin shdee
  • Зочин 2019-10-24 07:32:02
    Атман дээр өөрөө гүйж очоод нэг сайн шанаа аваад уйлаад буцдаг хөгийн бацаан шиг манай төрийг хэд жаахан юм яриал бөгсөндөө нэг сайн амбаардуулаал хоцроно.
  • yagaad edniig zailuulaj bolohgyi gej?... 2019-10-24 07:21:26
    edniig heegeed gargabal yasan yum be?....zailuulaach?................yu ni bolohgyi bna be?yarilzaya!!!!
  •  2019-10-24 07:16:21
    Дээврийн hfy;na
  • Орос!!!!! 2019-10-24 04:56:59
    Энэ ГОО гэж нэрээ нууцалсан гэгч Монгол Улсын эдийн засагт гол хувь нэмэр оруулж буй ганц том төслийг хэний даалгавраар ийнхүү гутаах гэж оролдоно вэ?!?
  • гоо биш 2019-10-24 04:47:32
    эргүү Гоо минь чи муу лалар тэр кинотеатр дотор орж үзсэн юм уу. тэнд чинь тэнгис, өргөө мэт хотын театраас ч дутахгүй тохилог, олон янз кино гардаг юм ш дээ.
    • Зочин 2019-10-24 07:34:21
      Чиний хүүхдэд үлдэх үү?Наад даавуун овоохой чинь.ха ха ха
  • зочин 2019-10-24 04:20:30
    Энэ Үхэр монголчууд угаасаа тэнэг маанаг мулгуу дүйнг болохоор л тохуурхуулж байхдаа таарсан таар шуудайнууд рио тинтоог зайлуул оюутолгой гэрээг нэн яаралтай
  • Zocnin 2019-10-24 02:59:15
    Unen hogiin gadniihan bol ali boloh huamd zardlaar mongolcnuudiig huurcn l bgaa hereg Getel mongoloos zooson baylagaaraa torontod buhel buten paion bguulsan bg...
  • kkk 2019-10-24 02:50:37
    Угаарын хий хэмжих төхөөрөмжийг хийх зааврыг эндээс үзээрэй. https://www.instructables.com/id/Arduino-CO-Monitor-Using-MQ-7-Sensor/
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Гоооо 2019-10-24 02:48:05
    Арай ичмээр маанаг сэтгүүлч юмаа. Зардал бага хөнгөн хийцтэй ийм театр барих нь зөвштээ.
  • Ganbaa 2019-10-24 01:46:45
    Ээ ийм театр байгаа нь их юм штээ. Цалин бүтэн, тогтмол ороод байхад энэ зэргийн юм байгаа нь бүр ч их юм. Сэтгүүлч таны бодлоор бол шил бетонон театр бмаар бну...
  • Po 2019-10-24 01:46:41
    Elbegeeg tgd shvvgech e
  • !!!???? 2019-10-24 01:14:34
    Elbegee geed huniig er ni ymar yum hiigeed yawna daa Er ni Mongoliin toloo yu ? eswel Gadniihnii toloo yum uu ? !!
  • uurhai 2019-10-24 00:50:46
    Kino teatrtai uurhai mgld uur hna bdgiig medeh Vv bii bolgoson n ih yum yasan goeiin manai uurhaid tv ch bhgvi
  • иргэн 2019-10-24 00:47:33
    мэдээ бичиж чадахгуй байж юун том зантай хог вэ батлагдсан зэс алтны батагдсан неец гэж бичдэг юм уу пгоо мал хирээ мэдэж байл даа