Хайгуулийн зөвшөөрөл олгохыг хойшлууллаа

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгох системийг энэ сарын 18-наас эхлэн туршилтаар ажиллуулсан. Туршилтын долоо хоногийн хугацаанд уг системд өдөрт 3000 гаруй хандалт бүртгэгдсэн  байна.

Туршилтад оролцсон аж ахуйн нэгжүүд системд зарим нэг өөрчлөлт хийх шаардлагатай байгаа талаар санал гаргажээ. Нөгөө талаас мэдээллийн аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Энэ тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар ингэж ярилаа. 
 
Нийт газар нутгийн 13 хувь буюу 20 сая га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох ажил маргааш эхлэх байсан  хэдий ч ийнхүү тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.