ОУПХ:  Б.Содномдаржааг эрүүдэн шүүсэн гэдгийг батлав
Олон улсын парламентын холбооны дэргэдэх Парламентчдын хүний эрхийн хороо (ПХЭХ)-ноос 2019 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Монгол Улсад ажилласан томилолтын тайлангаас  түүвэрлэн хүргэе.

С.Зоригийн хэрэг нь Хороон дээр олон жил яригдаж байгаа хэргүүдийн нэг. Хэрэг нээгдсэнээс хойш нийт 53 шийдвэр гарсан байдаг.

 

Хороо бодит байдлыг тодруулахаар төлөөлөгчдөө Монголд гурван удаа томилон ажиллуулсан.

 

2001 онд томилогдсон Хорооны төлөөлөгчид хэрэг мөрдөн шалгах ажиллагаа эхний үе шатандаа бүгд алдаатай байсан гэж дүгнэсэн.

 

2015 онд тухайн үеийн байдалтай танилцаж, яриа хэлэлцээг дэмжих зорилгоор Хороо төлөөлөгчдөө Монголд дахин томилсон. Мөрдөн шалгах ажиллагаанд бодит дэвшил гарч, ил тод байдал нэмэгдсэн тохиолдолд л С.Зориг агсны алуурчдыг олж тогтоох улс төрийн хүсэл хүчтэй хэвээр байгааг харуулна хэмээн төлөөлөгчид дүгнэжээ.

 

Олон жил чимээгүй байсан хэрэг 2016 онд гэнэт өөрөөр эргэж, гурван сэжигтнийг яаравчлан яллав. ОУПХ –ны ПХЭХ болон Удирдах зөвлөл 2017 оны  4 дүгээр сард гаргасан шийдвэртээ шүүх хурлууд хаалттай болж, шүүхийн шийдвэрийг нууцаас гаргаагүйд ихээхэн зовниж байгаагаа илэрхийлсэн.

 

Мөн Б.Булганыг сулласан ч түүнийг эрүүдэн шүүсэн асуудалд Монголын холбогдох  эрх баригчид зохих ёсоор хандаагүйг онцолсон. Иймд ОУПХ-ны ПХЭХ болон Удирдах зөвлөл хэргийг нууцын зэрэглэлээс даруй гаргаач хэмээн дахин уриалсан. Шударга ёс гажуудахаас сэргийлж, хэргийн үнэнийг ил болгоход нэмэр болгох үүднээс дотоодын болон олон улсын ажиглагчдыг байлцуулан шүүх хурлыг нээлттэйгээр дахин зарлаж, үүсээд буй ноцтой алдаа дутагдлыг засаж залруулаач хэмээн Дээд шүүхээс хүссэн байдаг.

 

Дээрх байдлуудыг харгалзан Хороо холбогдох эрх баригчдын зөвшөөрлөөр 2017 оны 9 дүгээр сард төлөөлөгчдөө Монголд гурав дахь удаагаа томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн. Томилолтынхоо эцэст төлөөлөгчид тагнуулын байгууллага нь дарамтлах замаар хуурамч мэдүүлэг өгүүлж, гурван ялтанд ял тулгасан байх магадлалтай хэмээн дүгнэсэн. Мөн хэргийг мөрдөн шийдвэрлэсэн ажиллагаанууд нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон шударга шүүхийн зарчимд нийцэхгүй байгаа тул хэргийн үнэн болон /Захиалагч/ -ийг тогтоох хууль ёсны, итгэл үнэмшил бүхий чармайлт болсонд тооцогдохгүй гэж төлөөлөгчид дүгнэсэн. Түүнчлэн өмнө нь гаргасан ОУПХ-ны зөвлөмжүүд хэрэгжээгүй байсныг төлөөлөгчид тэмдэглэсэн.

 

С.Зоригийн хэргийн асуудлаарх Түр хороо парламентад байгуулагдсан зэргээр уг хэргийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх нааштай алхмууд хийгдэж байгааг төлөөлөгчид УИХ-ын удирдлагатай уулзаж ярилцах үеэрээ анзаарч харсан.

 

Түр хорооны гишүүд болон УИХ-ын хэд хэдэн гишүүн мөн НҮБ-ын суурин төлөөлөгчтэй уулзахад шинээр томилогдсон Ерөнхий прокурор болон Ерөнхий шүүгчийг С.Зоригийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд гарсан алдаа завхралыг засаж залруулна гэдэгт бүрэн итгэхгүй байгаагаа мөн  Монголын шүүх засаглалд томоохон шинэчлэлийг нухацтайгаар хийх шаардлагатай байгааг илэрхийлсэн.

 

Төлөөлөгчид УИХ-ын даргад цөхрөлтгүй хүсэлт гаргасны дараа ТЕГ бичлэгийн хуулбарыг өгч, төлөөлөгчид түүнийг Төрийн ордон дотор үзэх боломжтой болсон.

 

Бичлэгээс үзэхэд Б.Содномдаржааг зодох, хүнд байрлалтай байлгах, унтуулахгүй байх, хоол унд, усыг нь хориглох зэргээр хэрцгий үйлдлүүд гарсан гэж төлөөлөгчид дүгнэв. Төлөөлөгчид Б.Содномдаржаад холбогдох хэргийн явц хангалтгүй байгаа нь түүнийг цагдан хоригдсон эхний 6 хоногийн хугацаанд түүний хуулийн зөвлөх,  гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг хориглосонтой холбоотой гэдгийг анзаарсан. Төлөөлөгчид уг бичлэгт Б.Содномдаржаагийн эхний 6 өдрийн 24 цагийн тэмдэглэлийг бүтнээр нь гаргаагүй болохыг тэмдэглэв. Гэсэн ч төлөөлөгчдийн үзсэн хэсэг түүнийг эрүүдэн шүүсэн гэдгийг батлав.

 

Төлөөлөгчид ял авсан 3 этгээдтэй нээлттэй ярилцав.

 

Т.Чимгээгийн хувьд охиныхоо үхэлд одоо ч шаналсан хэвээр байгаа тул сэтгэл санааны байдал нь тогтворгүй байгаа нь төлөөлөгчдөд ажиглагдав. Түүнийг Анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө 9 сарын турш зоорийн өрөөнд, маш хүнд нөхцөлд хорьсон байна. Хэрэг хүлээлгэхийн тулд сэтгэл зүйг нь доройтуулах гэж оролдсон хэмээн тэрээр тайлбарлав. Байцаагч нь хэргээ хүлээсэн мэдүүлэг бичүүлэх гэж байнга шахаж, дээрэлхдэг байсан ч тэрээр бичихээс үргэлж татгалзаж иржээ. Төлөөлөгчдөд мэдээлснээр Т.Чимгээгийн эсрэг гаргасан шүүхийн шийдвэрийн цорын ганц нотлох баримт нь Ц.Амгаланбаатарын мэдүүлэг аж.

 

Б.Содномдаржаа нь Ц.Амгаланбаатрыг 1980-аад оноос буюу хөршүүд байх үеэс таньдаг байжээ. Түүний үзэж байгаагаар, Ц.Амгаланбаатар 2004 онд таксины жолооч хөнөөгөөд авсан удаан хугацааны ялаа хөнгөрүүлэх арга мухардсандаа Б. Содномдаржаагийн нэрийг хамтрагч хэмээн эрх баригчдад мэдэгдсэн аж. Хуулийн ямар ч зөвлөгөө, өмгөөлөл авуулалгүй Б.Содномдаржааг мансууруулан, хүчээр мэдүүлэгт гарын үсэг зуруулсан байна.

 

Ц.Амгаланбаатар нь өөрийгөө онц ноцтой хэргийг нуун дарагдуулах авлигын тогтолцооны хохирогч болсон гэж төлөөлөгчдөд тайлбарлав. 2004 онд таксины жолоочийг хөнөөсөн хэрэгт нь 2007 онд цаазын ял оноосон. 2010 онд хяналтын шатны шүүх түүний ялыг бууруулж, 25 жилийн хорих ял болгосон. 2012 онд ээжийнх нь биеийн байдал маш муудсан тул түүнтэй уулзахыг ихэд хүсдэг байснаа Ц.Амгаланбаатар хэлсэн. Тиймээс хоригдох ялаа бууруулах үүднээс өөрөө үйлдээгүй хэргийг үйлдсэн болон мэдүүлэг өгчээ. Гэсэн ч түүний мэдүүлэг хэзээ ч найдвар, үнэмшилтэйд тооцогдоогүй. Ц.Амгаланбаатарын хэлснээр ямар ч хамаагүй хэрэг хүлээх нь ялыг бууруулахад тус болохгүй, харин С.Зоригийг хөнөөсөн хэргийг хүлээвэл өвчтэй ээжтэйгээ уулзах боломж нээгдэнэ гэж тухайн үед  нэг өрөөнд хамт хоригдож байсан хоригдогч түүнд ярьжээ. Амиа алддаг өдрөө С.Зориг цагаан цамцтай байсан гэвэл мэдүүлэг нь илүү үнэмшилтэй болно хэмээн тэр хоригдогч Ц.Амгаланбаатарт  хэлжээ. Ийнхүү С.Зоригийн амийг хөнөөсөн хэмээх мэдүүлэг захидлыг Ц.Амгаланбаатар 2013 оны 6 дугаар сард бичсэн байна.

 

Ц.Амгаланбаатар 2013 онд мэдүүлгээсээ няцаж, худал хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрснөө төлөөлөгчдөд хэлэв. 2013-2015 онд Ц.Амгаланбаатар чанга дэглэмтэй хорих ангид хоригдож байхад нь хүнтэй уулзах эсвэл хуульчийн зөвлөгөө авах эрхийг нь түдгэлзүүлсэн байв. Түүнтэй уулзаж байсан цорын ганц хүн нь тагнуулын ажилтнуудын зааврыг дагаж мөрдөхгүй бол гэр бүлийг нь хөнөөнө хэмээн сүрдүүлж байсан Сөрөг тагнуулын газрын дарга Мөнхбат байв.

 

Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд хэлэхдээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт мессеж хэзээ ч илгээгээгүй, харин 2014 онд тэдэнтэй утсаар ярьсан, Б.Содномдаржаагийн өрөөнд оруулсны дараа мессежийн тухай мэдсэн гэв.

 

 Ц.Амгаланбаатарын хэлснээр сөрөг тагнуулын албаны ажилтнууд түүнд С.Зоригийн амьдарч байсан байрыг дүрсэлж, Б.Булганы нуруун дээрх сорви зэрэг тус хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн аж.

 

2015 оны шүүх хуралд гэрчээр орж, түүнийг нөгөө хоёр сэжигтний хамт таньсан гэх гол гэрчүүд 1998 онд тэднийг гэмт этгээдүүд гэж таньж чадаагүйг тэрээр тэмдэглэв. Тэгсэн атлаа гэрчүүд тус хэргийн бүх нарийн ширийн зүйлсийг 17 жилийн дараа гэнэт санаад түүнийг болон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг амархан таньсан нь Ц.Амгаланбаатарт хачирхалтай санагдсан аж. Прокурорын гаргасан гол гэрчүүд нь бүгд худалч хүмүүс гэж Ц.Амгаланбаатар төлөөлөгчдөд хэлсэн.

 

 Улсын ерөнхий прокурорын орлогчтой уулзахад, яллагдагч гурав хуурамчаар үйлдэгдсэн нотлох баримтуудын үндсэн дээр яллагдсан болохыг хүлээн зөвшөөрөв. Хэдий тийм ч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах эсвэл дахин шүүх хурлаар оруулах эсэх нь шүүхийн үйл ажиллагааны үр дүнгээс хамаарна. Эрүүдэн шүүсэн албан тушаалтнуудыг ялласан тохиолдолд өмнөх шүүхийн шийдвэр хүчингүй болох болно гэв.

 

Эрүүдэн шүүснийг сөрөг хүчний парламентын гишүүн байхдаа буюу 2016 онд мэдсэн гэж Хууль зүйнсайд Ц.Нямдорж төлөөлөгчдөд хэлэв. Тэрээр мөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэм буруугүй тул даруй суллах ёстой гэж үздэгээ илэрхийлэв.

 

ТЕГ-ын дарга Д.Гэрэл "Захиалагч"-ийг мөрдөх үйл ажиллагааны эхэн үеийн алдааны тухай үзэл бодлоо төлөөлөгчидтэй солилцов. Аллага болсны дараа онолын хэд хэдэн хувилбар яригдсан ч тэднээс зөвхөн нэгийг нь сонгож мөрдсөн. Энэ онол нь огт магадлалгүй байсан учраас мөрдөн шалгах үйл ажиллагааг буруу чиглүүлсэн. Түүнчлэн хэрэгт холбоотой дээд түвшний хэд хэдэн албан тушаалтнууд төөрөгдүүлэх байдлаар хэргийг хаалгахаар шахалт үзүүлж байсныг Д.Гэрэл онцлон тэмдэглэв. Нууцаас гаргах зарлиг гарснаар хэргийн мэдээллийн 98 хувийг задалсан. Үлдсэн 2 хувь нь тагнуулынхантай холбоотой болохыг дахин нотолсон. Шүүхийн тогтоолд буй эх сурвалжуудын нэр, хувийн мэдээллийг дарсан байдлаар үлдсэн баримтуудыг задлах боломжийг ТЕГ хэлэлцэж байгаа талаар ноён Д.Гэрэл төлөөлөгчдөд мэдэгдэв. Тэрээр энэ саналыг дэмждэг ч агентлагийн бусад өндөр албантушаалтнууд дэмжихгүй байгааг онцлов.

 

Тагнуулын алба гурван ялтанд зохиомол хэрэг тулгаж, хуурамч мэдүүлэг өгүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн гэдэгт төлөөлөгчид бүрэн итгэлтэй байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэг ил болсон бөгөөд тэдний эсрэг өгсөн мэдүүлгээсээ Ц.Амгаланбаатар буцаад байхад тэднийг нэн даруй суллахгүй байгааг төлөөлөгчид ойлгохгүй байна. Шүүхээс Т.Чимгээ,Б.Содномдаржаа нарыг нэн даруй суллах шийдвэр гаргаж бие даасан хараат бус гэдгээ харуулах хэрэгтэй байна.

 

Гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах зарлигийн талаар Монголын эрх баригчид ил тод биш байгаад төлөөлөгчид харамсав. Нууцаас гарсан шүүхийн шийдвэрүүдийн орчуулгыг төлөөлөгчдөд томилолтоос нь өмнө болон томилолтын үеэр гаргаж өгнө гэсэн амлалтаа эрх баригчид биелүүлж чадсангүй. Хороо асуудлын агуулгыг бүрэн ойлгох үүднээс бүх шатны шүүхийн бүх шийдвэрийн албан ёсны хуулбарын англи орчуулгыг төлөөлөгчид хүлээн авах шаардлагатай байгааг хатуу зөвлөж байна. С.Зоригийн гэр бүл, ялтнуудын өмгөөлөгч болон Түр хороонд гурван шатны шүүхийн шийдвэрийн хувиудыг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр өгөх ёстой.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-10-28 06:49:56
    Энэ Батзандан Болд нарт энэ хэргээс еер хийх ажил алгаа нэртэйгээр нь гишуунээсээ буугаад мерден шалгагч болчооч
  • П 2019-10-25 03:45:35
    Оу-н байгууллага манайд болсон илрээгүй хэргийг илрүүлж өгдөг тэр алсан тэр алаагүй гэдэг болсон уу энэ 3 алаагүй юм бол хэн алсаныг нь хэлээд өгөөч
  • Bold 2019-10-24 04:12:16
    Оупх хэзээнээс хэрэг мөрддөг болсон юм.
  • zochin 2019-10-23 19:56:42
    uum il xergiig yund ny xun tamlaad baulgaad baunaa Elbegdorj l baugaa shuu
  • зочин 2019-10-23 10:12:26
    хэлмэгдсэн хөөрхий хэдэн хүнийг үтэр түргэн суллаж, хурц тэргүүтэй яргалагчдыг яллаач ээ. эдний гар хөл болж гүйгээд байгаа нөгөө баасанхүү бас маш сэжигтэй.
  • Бат 2019-10-23 09:51:49
    Би хэрэг гарах шөнө жолоочийн ажлаар хотод хоноод маргааш нь ирхэд сэргийлэх дуудаж шинжилгээ авч билээ тэр үед л энэ энгэж дуусах байх гэж бодсон айсан
  • зочин 2019-10-23 07:43:03
    Зоригыг хөнөөсөн хэргийг анхнаас нь Мөрөн мөрдөн шалгаж байсан.Хэрвээ алдаа гарсан бол Мөрөн сайн мэдэж байх ёстой.Түүнээс асуух хэрэгтэй.
  • Ted alyyrchin bis!!!!!! 2019-10-23 07:24:15
    chimgee Sodnomdarjaa nariig sylalaa chee!!!!yugaan hiigeed synjryylaad baigaa yum be?.....