Допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураах асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барина гэв
Үндэсний их баяр наадмаар допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцох асуудал удаашралтай байгаа нь нийгэмд шүүмжлэл дагуулж буй.  Журмын дагуу  Бөхийн салбар хорооноос допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураах, допинг хэрэглэсэн бөхөд тавын даваанаас хойш унасан бөхчүүдэд цол чимгийг нь нэмж олгох шийдвэр гаргадаг.

Улмаар Баяр наадам зохион байгуулах хорооны тогтоолоор тухайн бөхийн барилдах эрхийг нь хасах бөгөөд цол хураах асуудлыг Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос Ерөнхийлөгчид  уламжилдаг.

Тэгвэл маргааш Баяр наадам зохион байгуулах үндэсний хороо энэ асуудлаар хуралдах тов гаргасан байна.  Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Баяр наадам зохион байгуулах үндэсний хороо маргааш хуралдана. Нэг бөх “Б сорьцын шинжилгээ хийлгэсэн. Үүний хариу ирсэн. Мөн Э.Оюунболд аварга шүүхэд хандсан байсныг буцаасан байна. Тэгэхээр маргааш Баяр наадам зохион байгуулах үндэсний хороо Үндэсний бөхийн салбар хорооны шийдвэрийг хэлэлцэнэ. Үүний дараа допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураах өвдөг шороодсон бөхчүүдэд цол олгох гэх мэт асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барина” гэлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-10-23 09:53:54
    энэ зуунд хөлсөө арчих алчуургүй ганц спорт монгол бөх үзхээр хөлс үнэртэх шиг санагддаг юм
    202.9.42.210
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-10-23 05:04:25
    БОЛИОЧ.ТЭГЭЭД ТЭР ДӨРВӨДИЙН ААВТАЙГАА НИЙЛЖ ЦАГДААГ, БӨХЧҮҮДИЙГ БАРИЛДАХ НЭРЭЭР ЗОДДОГ УВСЫН ЛАЛАРЫН НОВШ ЦОЛ НЭМЭХ ҮҮ.ҮГҮЙ ЭЭ. ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ.
    59.153.114.194
    Мэдэгдсэн Хариулах
  • оргил 2019-10-23 04:23:25
    шүүхэд хандаад буцаагаагүй бол хуралдахгүй байсан юмуу хайшаан.. шүүхэд хандсан эсэхээс үл хамаараад төрийн байгууллага ажлаа хийгээд явж болдоггүй юмуу..
    202.21.112.3
    Мэдэгдсэн Хариулах