Д.Ганболд 118 сая төгрөгөөр газар худалдаж авсан уу
 

Д.Ганболд гишүүн саяхан дүүрэгтэй долоон бурхан одны тахилгыг сар бүр хийх санаачлага гаргаж, багагүй шүүмжлэлд өртсөн. Үүнтэй зэрэгцэн парламентад Д.Ганболд гэдэг гишүүн байдаг гэдгийг зарим хүмүүс мэдэж авснаа цахим орчинд сонирхуулж байв. Тэгвэл Төрийн ордонд байгаа байхгүй нь мэдэгддэггүй Д.Ганболд гишүүн хэдий хэмжээний орлоготой вэ? 

Түүний ХОМ-оос анхаарал татаж байгаа зүйл бол Д.Ганболд гишүүн өнгөрсөн онд Ханчулуу Плант гэх компаниа нээсэн байна. Гишүүний хувьд ХОМ-д хоёр үйлчилгээний зориулалттай газар байгаагаа мэдүүлсэн ч ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл насаараа төрийн албанд зүтгэсэн гэх тодотголтой эрхэм гишүүн ийнхүү хууль батлалцах ажлынхаа хажуугаар хувийн компаниа нээгээд амжжээ. Гэхдээ Д.Ганболд гишүүний Ханчулуу Плант ХХК ямар үйл ажиллагаа эрхэлдэг нь бас л тодорхойгүй байна. 

Д.Ганболд гишүүний хувьд УИХ-д суухаасаа өмнө буюу дүүргийн засаг дарга байхдаа 100 гаруй сая төгрөгийн орлоготой гэдгээ мэдүүлж байсан бол гишүүн болсноосоо хойш 20 гаруй сая төгрөгийн жилийн орлого олж байгаагаа мэдүүлжээ. 

Ж.Ганболд гишүүнийх нэг орон сууц, хоёр үйлчилгээний газар, хоёр авто гражтай. Эдгээр нь хоёр тэрбум 600 сая төгрөгийн үнэлгээтэй. 198 сая төгрөгийн үнэлгээтэй Toyota Land Cruiser 200 машинтай, 168 сая төгрөгийн үнэлгээтэй газартай. Гишүүний ХОМ-оос анхаарал татах бас нэг зүйл бол тэрбээр 2017 онд 50 сая төгрөгийн үнэлгээтэй эзэмших  эрхтэй нэг газартай байсан бол 2018 онд 118 сая төгрөгийн үнэлгээ бүхий өмчлөлийн эрхтэй газартай болоод амжиж. Жилийн 20 гаруйхан сая төгрөгтэй эрхэм гишүүний хувьд ийнхүү жилийн орлогоосоо зургаа дахин илүү мөнгөөр газар худалдан авсан байгаа нь анхаарал татаж байна. 

П.ГОО

Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ойяаа 2020-01-09 06:29:02
    МАН хятад хүнийг баяжуулж монгол хүнийг ядууруулж боол болгох бодлогоор ажилладаг.
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-10-23 08:07:26
    Хулгайч нь ойлгомжтой бхад юугий нь хараад бдаг бнаа.хурдан шалгах хтэй.
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Ли овогт 2019-10-23 07:44:47
    Цэвэр цусны хятад хүн дээ.Ми овогт Баярцогт Цогтбаатар нарын хамаатан хүн.
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Даш 2019-10-23 07:43:57
    ЧДийн санхүүгийн хэлтсийн дарга байхдаа нилээн юм хуссан бяцхан хулгайч гэж яригдах юм билээ шүү
    192.82.72.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-10-23 03:49:48
    Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.43.234
    Мэдэгдсэн Хариулах