Нэг хэсэг манай улсад их дээд сургуулиуд борооны дараах мөөг шиг олширсон. Хаа сайгүй байртай байргүй /түрээс/ дээд сургуулиуд үүдээ нээсэн. Энэ үзэгдэл боловсролын системд сайнаар биш сараар нөлөөлсөн гэдгийг хэлэх хүмүүс олон бий. Үүнийг дагаж маш олон дипломтай ажилгүй иргэд бий болж байна. Иймээс дээд боловсролын чанарыг сайжруулах талаар шийдвэр гаргах түвшинд яригдаж эхэлсэн байна. Тодруулбал, саяхнаас Төрийн өмчийн найман их сургуулийг нэгтгэн судалгааны их сургууль байгуулах талаар яригдаж эхэлсэн байна. Энэ талаар өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банк хамтран “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.
УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, профессор Д.Бадарч хэлэлцүүлгийг нээж, үг хэллээ. Тэрбээр, “Нийгмийн амьдралын хэв маяг, шинж чанар аажмаар бидэнд анзаарагдахгүйгээр эрс өөрчлөгдөж байна. Энэ нь улс орон, нийгмийн хувьд асар том өөрчлөлтийг авчирч байна. Үүнийг системийн онолоор бол “еmergent” шинж чанар гэж тодорхойлдог. Аливаа системийн элемент тус бүрд байдаггүй онцгой шинж чанар бүхэл бүтэн системд байдаг. Энэ шинж чанар бол элементүүдийн механик нэгдлийн үр дүнд бий болдоггүй, харин ухаалаг нэгдэл урд өмнө бодож төсөөлөөгүй сайн үр дүнд хүргэдэг байна. Иймд дээд боловсролын үр өгөөжийг нэмэгдүүлэх арга зам бол бид нэгдэж ажиллах явдал” гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр эрдэмтдийн санал, санаачилгыг дэмжин дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх, дэлхийн түвшинд хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр бүх талын дэмжлэг үзүүлэх болно” гэж байлаа.
Мөн байнгын хорооны дарга Д.Оюунхорол “Манай орны хувьд дээд боловсролын салбараас дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж, төрийн болон хувийн байгууллагуудад нийлүүлэхээс өөр дорвитой хувь нэмэр харагдахгүй байна. Дээд боловсролын салбарын нэр хүнд унаж, төгсөгчдийн чанар чансаа зах зээлд хөрвөх чадваргүй байна гэсэн шүүмжлэл ч их байгаад бид дүгнэлт хийх ёстой” гэв. Энэ шатны сургалтын үр дүнг дэлхийн хэмжээний шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэх, хэрэглэж байгаа хяналтын арга механизмыг ашиглах зайлшгүй шаардлагатайг онцоллоо.
Дараа нь зөвлөх, профессор Д.Бадарч “Судалгааны их сургууль байгуулах үндэслэл шийдлүүд” сэдвээр итгэл тавилаа. Тэрбээр их дээд сургуулийн судалгаа шинжилгээний ажлын үр дүн нь улс орны хөгжилд дорвитой нөлөөлөл үзүүлж чадахуйц төвшинд хүрээгүйг тэмдэглээд, сургалтын үйл ажиллагаа зонхилсон хэвээр байгаа тул судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлснийг онцлов.
Улмаар авьяасыг хөгжүүлэх, дэмжих, их сургууль улс орны инновацийн төв болох, дээд боловсролын судалгаа шинжилгээг эрчимжүүлэх болон дээд боловсролын хүний нөөцийн бодлоготой болох зэрэг шаардлагын үүднээс “Судалгааны их сургууль байгуулах үндэслэл шийдлүүд” илтгэлдээ танилцууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчдын олонх нь судалгааны сургууль байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлж байв.
Гэхдээ Улсын сургуулиудыг нэгтгэх шийдвэрээ буцааж байсан түүх манайд бий. 2016 онд Худалдаа үйлдвэрийн их сургуулийг МИУС-тай нэгтгэсэн. Гэсэн ч энэ шийдвэр байгаа оноогүй учраас буцаагаад салгасан. Яг үүн шиг Төрийн сургуулиудыг нэгтгэх нь хэр оновчтой шийдэл болох вэ? Хамгийн гол нь зүйл болох өрсөлдөөн үгүй болно. Механикаар нийлүүлэх нь тийм ч оновчтой гаргалгаа шиг харагдахгүй байгааг хэлэх нь илүүц биз.
Яг өнөөдрийн байдлаар дээд боловсролын салбарт дэлхийн боловсролыг Монголд гэх том уриатай хувийн сургуулиудыг цэгцлэх л анхаарал татсан асуудал. Харин Төрийн өмчийн сургуулиудыг "чанаргүй" байна гэдэг харьцангуй үндэслэлээр нэгтгэх, давхардал арилгах нэрийдлээр бүтцээр нь тоглож хумих бодлого оновчтой эсэх нь эргэлзээ төрүүлж байна.
П.ГОО
Оллоо.мн