У.Сувдсүрэн: Иргэн бүрт газар өмчлүүлнэ
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас аравдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ыг хүртэл иргэн бүрт газар өмчлөлийг эрчимжүүлэх ажлыг хийж буй талаар Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэнгээс тодрууллаа.

-Нийслэлийн газрын албанаас иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх хоёр сарын аян хэрэгжиж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Монгол Улсад газар өмчлүүлэх тухай хууль 2003 онд батлагдан хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 119 мянга гаруй иргэнд газар өмчлүүлсэн. Хоёр сарын хугацаанд газар өмчлөлийн хууль сурталчлах, иргэнд зөвлөгөө өгөх ажлыг Нийслэлийн 95 хороон дээр хуваарийн дагуу газрын албаны ажилчид ажиллана. Энэ сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ыг хүртэл хугацаанд Нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэл хотод болон аль ч аймаг сумдын газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхтэй гэдгийг мөн хуулийн өөрчлөлтийг таниулах зорилготой.

-2008 онд газар өмчлөлийн хуульд өөрчлөлт орсон. Түүнийг иргэд сайн мэддэггүй байх?

-2008 онд иргэн бүрт биш, өрх бүрт өмчлүүлдэг байсан. Харин одоо иргэн бүрт өмчлүүлнэ. Энэ хуулийн өөрчлөлтийг таниулах зорилготой дээрх ажил явагдана. 2003-2008 оны хооронд гэр бүлээрээ дундаа газар өмчилж авсан бол өрхийн аль нэг гишүүнд өмчилсөн газраа гэр бүлийн аль нэг гишүүндээ шилжүүлэ, бусад гишүүд нь газар үнэгүй өмчлөх эрхтэй болно гэсэн үг. Тухайн үед нэг өрхөд 10 гишүүн байлаа гэхэд дундаа нэг л газартай байсан гэсэн үг. Үүнийг 2008 оны хуулиар нотариатаар хэн нэгэнд нь хамтран өмчилсөн газраа шилжүүлээд гэр бүлийн бусад гишүүд газар өмчлөх боломжтой болсон гэдгийг иргэн бүрт хүргэх ажлыг л эрчимжүүлэх шаардлагатай байна.

-Өнгөрсөн хугацаанд нийт хичнээн иргэн хамтран өмчлөгчөө хасуулж, шинээр газар өмчлөх эрхээ нээлгэсэн бэ?

-Одоогийн бадлаар 25 мянга гаруй иргэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан хамтран өмчлөгчөө хасуулж 70 гаруй иргэнд шинээр газар өмчлөх эрхийг нээж өгсөн. Цахимаар 69 мянга гаруй хүнд газар олгосон. Эдгээрээс нэг нь ч газраа огт ашиглаагүй байна. Газрын ямар нэгэн маргаангүй, кадастрийн зургийн цэг тэмдэгтийн дагуу хашаагаа барьсан бол шууд өмчилж болно.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2019-10-23 01:56:31
    УБ-ын оршин суугч Монголын хаа ч газар авч болно. УБ-ынх биш бол болохгүй. Газрыг шууд утгаараа зарж, ашиг хонжоо олж байгаа шүү дээ. Үүнийг мэдэж л байгаа байх...
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Зояин 2019-10-22 12:25:20
    Оршин суугаа хороондоо хандах уу
    64.119.21.33
    Мэдэгдсэн Хариулах
  • hudlaa 2019-10-22 09:53:54
    UB.n irgen oor aimagt gazar avahaar zaaval tendee orshin suudag baih shaardlagatai gej nugalaa uuseed baigaa shuu dee.
    150.129.141.130
    Мэдэгдсэн Хариулах