Байгалийн түүхийн музейг шинэчлэн засварлах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хөндлөнгийн шинжээч томиллоо
  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Эрх зүйн соёл НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол улсын засгийн газарт холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.
 
       Урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Засгийн газрын 2019 оны 280 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3-т “Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, тухайн газарт "Чингис хаан" музейн барилгын зураг төслийг боловсруулан барих, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгуулах” гэж заасан хэсгээс эхний хэсэг болох “Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж” гэх хэсгийг болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, АЯА ХХК нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан захиргааны гэрээг  тус тус уг хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
 
      Энэхүү дээрх тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтын “тухайн газарт "Чингис хаан" музейн барилгын зураг төслийг боловсруулан барих, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгуулах” гэсэн хэсэг болон БСШУСЯ-ны 2019/08496 дугаартай тендерийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
 
        Мөн урьдчилсан хэлэлцүүлгээр эрх бүхий байгууллагуудаас шаардлагатай нотлох баримтыг гаргуулж, барилгыг шинэчлэн засварлах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хөндлөнгийн шинжээч томилсон байна.
 
О.ОНОН
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • . 2019-10-22 01:03:18
    Ордны зүүн талын хуучин Хэвлэх үйлдвэрийн барилгыг яаж шийнэчилсэн билээ, яг түүн шиг аргаар архитектурыг нь хадгалсан шинэ барилга барих хэрэгтэй!!!
    103.229.123.133
    Мэдэгдсэн Хариулах