Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих төвөөс сургалт явуулж байна
Хууль зүйн яамнаас явуулж буй Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Хууль зүйн яамны урилгаар Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв /Geneva Centre for the Democratic Control of Armed Forces/-ийн Др.Филипп Флюри тэргүүтэй Унгар улсаас ирсэн сургагч багш Др. Зсолт Молнар, Андреа Кисс нар энэ сарын 22-26-ны өдрүүдэд ЦЕГ-ын Сургалт дадлагын төв дээр мэргэжлийн сургалт-семинар зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалт "Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй", "Дотоод хяналт, мөрдөн шалгалтын арга зүй" сэдэвтэйгээс гадна хөтөлбөр төлөвлөгөөний загвар, цагдаагийн байгууллагын сургалтын орчин үеийн арга хэлбэр, аргачлал, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шудрага байдал, хяналт зэрэг агуулгаар хичээл зааж байна. Сургалтад Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн багш зэрэг нийт 50 гаруй хүн хамрагдаж байна.

Өмнө нь Хууль зүйн яам, УИХ-ын Тамгын газартай хамтран Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвийн 5 сургагч багшийг өнгөрсөн 6 дугаар сард урьж хууль сахиулах байгууллагуудын удирдлагын албан тушаалтнуудыг бусад орны туршлагаас суралцуулах, чадавхижуулахад чиглэсэн сургалтыг зохион байгуулсан юм.

Монгол Улс 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв байгууллагын 62 дахь албан ёсны гишүүн орон болсон билээ. Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв нь Швейцарын Холбооны Улсын санаачилгаар 2000 онд байгуулагдсан байгууллага.
Одоогоор АНУ, ОХУ, Британи, Франц зэрэг 61 гишүүн, 3 ажиглагч орныг эгнээндээ нэгтгээд байгаа ардчилсан шинэчлэл, сайн засаглалыг бататган бэхжүүлэх замаар олон улсын болон үндэсний хэмжээнд батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт сайн засаглалыг хөгжүүлж, шинэчлэхэд мэргэжлийн болон арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой байгууллага юм.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ganaa 2015-03-01 06:46:44
    Tsagdaa nar Zevsegt huchniig hyanaj baigaa uym yy. Ene Elbegdorj, Bayartsogt nar hyychnii nogoon malgaitnyydiig bii bogoj Zevsegt huchniig ystgah gej bgaa uym y...
    109.188.124.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Sanjid 2014-09-23 13:39:04
    Zevsegt huchniih ni chadamj baidlyg tandan sudlah unemlehtei tagnuuluud yum biz dee.
    112.72.13.171
    Мэдэгдсэн Хариулах