Аймгуудын төвийг нийслэлтэй холбосон шинэ замын ажил Эдийн засгийн хөгжлийн яаман дээр “гацжээ”
-Концессын гэрээгээр гүйцэтгэх замын ажлын тендер зарлагдаагүйгээс бүтээн байгуулалтын ажил удааширч байна-

Монголд өнөөдөр хамгийн эрч­тэй явагдаж байгаа бүтээн бай­гуулалтын ажил зам барилгын сал­барт өрнөж байна гэвэл маргах хүн гарахгүй байх. Ерөнхий сайд ард түмэндээ хандаж хэлсэн үгэн­дээ бараг л “бидний хийсэн гол ажил” гэж онцлоод л. Хийсэн бү­тээсэн ажил нүдэн дээр харагдаж бай­гаа учраас ингэх нь ч аргагүй юм.

“Зам дагаж хөгжил“ гэж үг бий. Тийм ч учраас “Зам ба­ри­хаар боллоо”, “Зам барьж бай­на“, “Зам ашиглалтад орлоо” гэ­сэн мэдээлэл ард түмэнд “Бид хөг­жиж байна” гэсэн ойлголтыг шууд төрүүлж чаддаг ид шидтэй бай­даг гэвэл маргах хүн гарахгүй л болов уу. Шинэчлэлийн Засгийн газар ажлаа авснаас хойш нийтдээ 2300 км зам хүлээж авсны 1800 гаруйг нь өнгөрсөн жил хүлээж авсан байдаг. Тэгвэл энэ жил энэ үзүүлэлтээ давтаж чадахааргүй болсон гэдгийг салбарынхан ярьж байна. Тодруулбал, 2014 оныг 900 орчим км зам л хүлээж авсан ам­жилттайгаар үдэх болчихоод бай­гаа аж.

Төсөв санхүүгийн хүрэлцээгүй байд­лаас болоод Засгийн газар энэ онд улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн олон ажлаа царцаасны нэлээд нь зам барилгын ажил байсан аж. Улс мөнгөө гаргаад хийх боломж­гүй ажлуудаа Концессын хуулийн дагуу  Санхүүгийн боломжгүй гэ­дэг шалт­гаанаар Засгийн га­зар энэ онд улсын төсвийн хө­рөн­гөөр хийж хэрэгжүүлэх бай­сан ажлуудаа царцаасан, за­рим айм­­гийн төвүүдийг нийслэл­тэй ха­туу ху­чилттай замаар хол­бох төс­лүү­дийг мөн дээрх шалтгаа­наар кон­­цессын гэрээгээр гүйцэтгүүлэ­хээр болж, хуулийн дагуу Эдийн зас­­гийн яаманд шилжүүлсэн бай­­на.

Улс нэгэнт өөрөө мөнгөө гар­гаад хийж чадахгүйгээс хойш ин­гэх нь зүйн хэрэг. Харамсалтай нь Эдийн засгийн хөгжлийн яам Концессын гэрээгээр гүй­цэт­гүү­лэхээр хариуцаж ав­сан за­муу­дынхаа тендерийг зарлах­гүй, ажил удаашралтай явагдаж бай­гаа­­­гаас зам барилгын гүйцэтгэл ин­­гэж огцом буурахад хүрээд бай­­гаа аж.

УИХ концессын тухай хуу­лийг 2010 онд батлахдаа Тө­рийн өмчийн хорооны дэргэд бай­гуу­лагд­сан тусгай нэгж хэрэг­жүү­­лэ­хээр заасан ч 2012 оны сон­гуулийн дараа энэхүү нэгжийг Эдийн засгийн хөгжлийн яаманд шилжүүлсэн байдаг. Хууль хэ­рэг­жиж эхэлснээр бү­тээн бай­гуу­лалтын тал дээр олон нааш­тай ажлууд хийгдсэн гэд­гийг үгүйс­­гэхгүй. Гэхдээ улс ор­ны хувьд амин чухал, салбарын яамд нь хариуцан хийлгэвэл зо­хил­­той олон чухал ажлууд энэ хэлтэс дээр одоо болтол “да­раг­­даж” байгааг үгүйсгэж бо­лом­­гүй санагдана.

Тухайлбал, Тав­­дугаар цахилгаан станцын бү­тээн байгуулалтыг нэрлэж болж байна. Гүйцэтгэгчээр нь Фран­цын компанийг тодруулж, зур­гаан сарын хугацаатай гэ­рээ байгуулсан ч тодорхой ажил хийгдэлгүй одоо гэрээгээ шинэ­чилж байгуулахаас өөр аргагүй бай­далд хүрсэн. Тавдугаар ца­хилгаан станцыг барих ажилд Эр­чим хүчний яамны оролцоо нь ба­рих газрыг нь олж, эрчим хүчний үнэ тарифыг тогтоож өгөхөөр хязгаарлагдаж байх жишээтэй. Зам барилгын салбарт гэхэд, 2014 онд 12 ажлыг Концессийн гэрээгээр гүйцэтгүүлэхээр Зас­гийн газрын шийдвэр гарсан. Эд­гээр ажлуудын тал нь одоогийн байд­лаар зарлагдаагүй байна

/Ал­тай-Дарви чиглэлийн 263 км, Тосонцэнгэлийн дөрвөн за­мын уулз­вар-Нөмрөг-Сонгино чиг­лэ­лийн 167 км, Сонгино сум-Хяр­гас нуу­рын зүүн хаяа чиг­лэлийн 135 км зэрэг/.   

ЭЗХЯ-ны ажил бусад салбарын ажилд нөлөөлж байгаа байдлыг ха­раад байхад, энд тэндэхийн сал­баруудыг нийлүүлж “босгосон” яам гэдэг нь яах аргагүй мэдэгдээд байдаг юм.  

Зам тээврийн салбарт хийгдэж бай­гаа ажлуудын ихэнхийг Зам тээврийн яам биш, Эдийн зас­гийн хөгжлийн яам хариуцаж байх жишээтэй. “Гудамж төсөл” гэ­хэд л Зам тээврийн яаманд ямар ч хүртээлгүй. Чингис бон­дын санхүүжилтээр хийгдэж бай­гаа гэдэг утгаараа ЭЗХЯ ха­риуц­даг байх юм. Гэтэл эдийн за­сагч гэсэн сэтэртэй болгон “Халд­вал хар халзандаа” гэдэг шиг “Зам барилгын салбарт бон­дын хөрөнгөнөөс хэтэрхий ихийг зарцуулж байна” гэж шүүмж­лэхийг яалтай.

“Зам” гэ­сэн үг орсон л бол хүн болгоны тол­гойд салбарын яам л буух нь ойлгомжтой шүү дээ. Ухаандаа, “Эр­чим хүчний шинэ эх үүс­вэртэй болох ажил удааширч бай­на, Тавдугаар цахилгаан станц бариг­дахгүй байна” гэж хэн нэгэн шүүмжлэгч хэллээ гэж бодоход Эрчим хүчний яам, М.Сономпил сайд ажлаа базаахгүй хийж байгаа юм шиг ойлгогдоно. Гэтэл энэ тал дээр Эрчим хүчний яам газар шийдэх, үнэ тогтоох хоёроос өөр ямар ч үүрэггүй байгаа гэдгийг дээр хэлсэн.  

Зам тээврийн яамны хувьд, Хөгжлийн банкны санхүүжилтээр хариуцаж хийлгэсэн ажлууд нь эрчимтэй урагшилж байна. Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 77 км, Элсэн тасархай-Арвайхээр чиглэлийн 40 км, Мянгадын гүүрээс Сар хайрхныг хүртэлх 20 км, Ханх Мондын 23 км замын ажлууд санхүүжилт байхгүй ч ЗТЯ-тай гэрээ байгуулсан компаниуд аж­лаа хийж байгаа аж. Хөгжлийн банк­­наас санхүүжилтийг нь авъя гэхээр өнөөх л ЭЗХЯ хө­рөн­­гийг нь шийдэж өгөхгүй бай­­на гэсэн тайлбар тавьдаг аж. Санхүүгийн хүрэлцээгүй бай­­дал бол том бэрхшээл мөн нь мөн. Гэвч Концессийн гэрээ­гээр гүйцэтгүүлэх ажлын ту­хайд, тендерийг нь хурдан түр­гэн батлаад өгвөл мөнгөтэй ком­паниуд гарч ирээд хийчихийг ч үгүйсгэхгүй шүү дээ.  

Ер нь, Концессын гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг салбарын яам нь хариуцаж хийлгэдэг байвал ажил арай л түргэн урагшлах боломжтой гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ. “Чингис бонд”-ын хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа гэсэн шалтгаанаар салбар, салбарын ажилд гар дүрээд байх нь угаасаа зохимжгүй гэсэн санаа ч бас гарч л байдаг юм. Салбар бүр өөрийн гэсэн оцлогтой, мэргэжил мэдлэг шаарддаг гэдэг утгаараа. Сангийн яам “Мөнгийг нь манайх гаргадаг” гэдгээрээ түрий барьж, бусад яамны ажлыг хариуцаж хийдэггүй шүү дээ.
Монголын мэдээ
Б.Болор
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-09-23 12:19:12
    Zahialgaar bichdeg l nuhur bna. Hen chamd zahialaga uguud bna.
    103.229.120.51
    Мэдэгдсэн Хариулах