Дүрэм зөрчсөн торгуулийн мэдээллийг гар утсанд мессежээр илгээдэг боллоо
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн Автотээврийн үндэсний төвд бүртгэлтэй гар утсанд мессежээр хүргэх ажлыг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

Мессежээр зөвхөн зөрчил үйлдсэн гэх мэдээллийг хүргүүлэх ба дэлгэрэнгүй мэдээлэл, шийтгэлийн хуудсыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс буюу Нийслэлийн нутгийн захиргааны IV байр, 9 давхар 903 тоотоос, www.torguuli.police.gov.mn, www.smartcar.mn цахим хуудаснаас авч болох юм байна.
 
Тээврийн хэрэгслийн эзэмшигч та Автотээврийн үндэсний төвд хандан бүртгэлтэй утсаа баталгаажуулан, замын хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу.
Лавлах утас: 70111618, 70111642
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Adilbish 2019-11-23 06:28:09
    Torguul
  • С. Дэмбэрэл 2019-10-19 03:32:09
    Би 9-р сард зуслангийн замд хурд хэтрүүлсэн гээд 50000 төгрөгөөр торгуулсан. Яаран төлсөн. Дүрэм зөрчсөн болгоныг торгоод байвал эл байдал дорхноо засарна.
  • Бат 2019-10-19 02:49:16
    Дүрэм зөрчихгүй явах боломж байгаа дүрэм биелүүлэхэд бас тэр хүний сэтгэх чадвар их нөлөөтөй торгуулийг торгуулахгүй явахаар нэм