Нийслэлд 73 тонн түүхий нүүрс оруулж ирэхийг завджээ

Улаанбаатар хотод буюу Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 73 тонн түүхий нүүрс оруулж ирэхийг завджээ. Тодруулбал, өчигдөр /2019.10.16/ Говьсүмбэр аймгийн “Алаг тогоо” уурхайгаас … УНН улсын дугаартай Синотрак маркийн ачааны машинаар түүхий нүүрс оруулж ирэх гэж байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлсэн байна. Тус тээврийн хэрэгслээр 40 тонн түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг хууль бусаар үйлдсэн болох нь тогтоогджээ. Уг зөрчлүүдийг шалган шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Засгийн газрын 62 дугаар тогтоолоор энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн тусгай зөвшөөрөлгүйгээр нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон. Тогтоол хэрэгжсэн өдрөөс энэ сарын 16-ны өдрийн байдлаар нийт 103 тээврийн хэрэгслээр 3206.06 тонн түүхий нүүрс нийслэлд орж ирэх гэж байсныг хяналт шалгалтаар илрүүлэн буцаасан байна.

Хэрэв уг шийдвэрийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 300 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг гурван сая төгрөгөөр торгох юм.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.