Мэсчин боолуудыг дүрсэлсэн зураг олджээ

Везуви галт уул дэлбэрсний улмаас сүйрч үнсэнд дарагдсан эртний Ромын эзэнт гүрний Помпей хотыг археологичид хамгийн их судалж, малтлага хийж ирсэн газрын нэг. Гэвч энэ хотоос хүмүүсийг гайхшруулах олдвор олдсоор байгаа аж. Помпей хотын археологийн хүрээлэнгийн ерөнхий захирал Массимо Осаннагийн хэлснээр энэ хотын цайны газрын ханан дээрээс гайхалтай сайн хадгалагдсан мэсчин боолуудын ширүүн тулааныг дүрсэлсэн зургийг олсон байна. Зурагт тулаанд ялсан шархнаас нь цус гоожсон ч бамбайгаа өргөн ялалтаа тунхаглаж байгаа болон амийг нь өршөөхийг гуйж зүүн гарынхаа эрхий хурууг гозойлгосон мэсчин боолыг зуржээ. Массимо Осанна “Нэр нь үл мэдэгдэх зураачийн реалист аргаар мэсчин боолуудын тулалдааныг дүрсэлсэн зургийг харах сонирхолтой байсан” гэв. Түүний хэлснээр энэ цайны газарт хуаран нь холгүй байсныг тогтоосон мэсчин боолууд ирдэг байсан байж болох гэнэ. Үүнээс өмнө өнгөрсөн жилийн сүүлээр эрдэмтэд нүцгэн залуу бүсгүй болон цагаан хунг дүрсэлсэн зургийг энэ хотоос олж байжээ. Түүхчид тэр зургийг “Леда ба Хун” эртний Грекийн домгоос сэдэвлэсэн зураг хэмээн тодорхойлсон аж.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Gladiator  2019-10-17 06:46:14
    ene yg olon ulsad tygeemel yum daa.
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах