МАН-ын эмэгтэйчүүдийн төв байгууллага Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо өнөөдөр Их хурал хуралдуулж цаг үеийн хэд, хэдэн асуудлыг хэлэлцэх бөгөөд тэргүүнээ сонгохоор төлөвлөөд байна.
НАМЭХ-ны тэргүүнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Дэд сайд Х.Булгантуяа, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, “Сөүл” группийн ерөнхийлөгч Д.Өнөрболор нар өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн байна.
Тэгвэл нэр дэвшигчид хэн хэн бэ?

Д.Сарангэрэл гурван давхар дээлээ “даах уу”
УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа У.Хүрэлсүх гишүүний бүрэн эрхээсээ татгалзсанаар Д.Сарангэрэл ногоон гэрлээр буюу жагсаалтаас “үсэрч” парламентад суух эрхтэй болсон. Улмаар 2016 онд дахин сонгогдсоноор парламентад хоёр дахь удаагаа суух эрхийг өвөртөлсөн юм. Мөн Д.Сарангэрэл гишүүн Ж.Эрдэнэбатын Засгийн газар унахад У.Хүрэлсүхийн танхимд Эрүүл мэндийн сайдын суудын албыг давхар хашихаар болов. Ингэж У.Хүрэлсүхийн улстөрөөс завсарлага авахад гишүүн болж байсан эрхэм гишүүн түүнийг Ерөнхий сайд болоход танхимд нь багтаж авлаа. Харин одоо НАМЭХ-ны тэргүүнд нэрээ дэвшүүлсэн байх. Монгол Улсын хамгийн чухал салбарыг толгойлж яваа Д.Сарангэрэл сайд ийнхүү гурван давхар алба хашихаар нэрээ дэвшүүлсэн.
2020 оны сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд НАМЭХ-ны тэргүүн хүн зав чөлөөгүй байх ойлгомжтой. Гэтэл Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, НАМЭХ-ны тэргүүн гэх гурван “дээл өмсөх”-өөр зүтгэж эхэлжээ. Ийм ч учраас намын эмэгтэйчүүдийн зүгээс Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны тэргүүнээр сонгогдвол Эрүүл мэндийн сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөх шаардлагатай хэмээн үзэж байгаагаа ил далд хэлж байгаа гэнэ.

М.Оюунчимэг дэмжлэг муутай байна
УИХ-д суугаад хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн хэмээн ТББ-ынхны хараанд өртөж, УИХ-ын Ёс зүйн хороонд асуудал нь яригдаж эхлээд байгаа М.Оюунчимэг гишүүн мөн нэрээ дэвшүүлжээ. Түүний хувьд ийнхүү гэнэт баяжигчдын тоонд орж, хэл аманд өртөж байгаагаасаа үүдэн намын эмэгтэйчүүд дотроо дэмжлэг муутай байгааг эх сурвалжууд хэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав намдаа итгэл хүлээсэн нэгэн
Бизнесийн салбараас дэд, сайд дараа нь УИХ-ын гишүүний суудалд суусан эрхэм бол Ц.Гарамжав. Түүний хувьд НАМЭХ дотроо нэр хүндтэй нэгэн гэх. Иймээс ч энэ удаад намын эмэгтэйчүүдийн байгууллагаа толгойлохоор нэр дэвшүүлээд авсан байна.
НАМЭХ-ны тэргүүн болох магадлалтай, өсөж яваа улстөрч Х.Булгантуяа
Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдахад хамгийн залуу сайдаар МАН-ын нарийн бичгийн дарга асан Х.Булгантуяа томилогдож байв.
Австралид дунд боловсрол эзэмшиж Хятад болон Германд бакалавр, Иелийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан түүний хувьд МАН-ын дараагийн эмэгтэй лидерүүдийн тоонд зүй ёсоор орж байна. Мэдлэг боловсрол, хичээл зүтгэлтэй нэгэн гэдгээрээ танигдсан түүнийг НАМЭХ-ны тэргүүнээр сонгогдох магадлал өндөр байгааг эх сурвалжууд хэлж байна.

Албан тушаал нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй Ж.Цолмон
АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон НАМЭХ-ны тэргүүнд нэрээ дэвшүүлжээ. Түүнийг жил гаруй хугацааны өмнө АШУҮИС-ийн захирлаар томилсон. Гэвч өмнө нь ажиллаж байсан тус сургуулийн захирал Г.Батбаатарыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон гэх маргаан өнөөдрийг хүртэл өрнөсөөр байна. Мөн Ж.Цолмон АШУҮИС-ийн захирлын албан тушаалаа хүлээлгэн өгөх гэж байгаа тухай яриа ч энэ сарын эхээр гарах болсон.
“Сөүл” группийн ерөнхийлөгч Д.Өнөрболор азаа үзнэ
МАН-ын эмэгтэй гишүүд дотроо хөрөнгө чинээгээрээ дээгүүрт бичигддэг нэгэн бол Д.Өнөрболор. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт сайдаар ажиллах аз дутсан тэрбээр НАМЭХ-ны тэргүүнд ийн нэрээ дэвшүүлжээ. Улс төр гэхээсээ илүү бизнесийн салбарт туршлагатай түүнийг энэ эгзэгтэй мөчид НАМЭХ-ны тэргүүний суудалд суулгана гэдэг аз сорьсон хэрэг болж магадгүй гэдгийг намынхан хэлж байна.
П.ГОО
Оллоо.мн