С.Бямбацогт: Батзориг санамсаргүй алдаа гаргасан, тэр алдаанд нь бүгдээрээ оролцсон
УИХ-ын 30 гаруй гишүүд холбогдоод байгаа “ЖДҮ”-гийн хэргийн гол буруутан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болж хоцроод байх шиг байгаа юм. Хууль хяналтын байгууллага түүнийг шалгаж байна.

Тиймээс түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг юм.

Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин хүргэж байна.

МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

Харин УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна.
 

…УИХ-ын гишүүн Б.Жавхлан

“…Нэг нөхрийн маань асуудал яригдаж байна. Гишүүд минь бүгдээрээ “…Батзориг гишүүн ажлаа үргэлжлүүлэх ёстой” гэдэг дээр санал нэг байгаа. Би ч санал нэг байна. Батзориг гишүүний холбогдож байгаа асуудалд гишүүд маань, төрийн албан хаагчид гээд олон хүн холбогдоод явж байна. Хувиа бодож энэ үйлдлүүд дээр оролцоогүй гэдгийг бид бүгдээрээ эрх биш харж байгаа байх. Тэгэхээр чөлөөлсөн ч, чөлөөлөөгүй ч дараагийн цохилт бидэн дээр, УИХ дээр ирдгээрээ ирнэ. Нам дээр ч ирнэ. Улс төрийн цохилтууд ирнэ. Лүндээжанцан гишүүн “…Ялагч байхгүй тулаан” гэж хэлллээ. Санал нэг байна. Нэгэнт ялагч байхгүй тулаан бол бид дундаасаа яллагдагч гаргаж шийдэх нь буруу зүйл. Тийм учраас иймэрхүү өнцгүүдийг та бүхэн нэмж бодоорой. Засгийн газрын гишүүд маань хоорондоо засаг дээрээ ярилцсан уу, ярилцаагүй юм уу сайн ойлгосонгүй. Нямдорж гишүүний хэлж байгаагаас харахад засаг дээрээ нэгдэж ярилцаагүй юм шиг байна. Энэ гарч байгаа мэдэгдэл, ярьж байгаа мессежүүд маань Засгийн газрыг УИХ-аас нь холдуулаад байгаа юм шиг ийм мэдрэмж төрж байна шүү. Яах вэ, шинэ гишүүд бид нарыг ингэдэг. Гурав, дөрөв, тавдугаар эгнээнд зогсож бид мэдээлэл сонсдог. Буруу зөрүү мэдээлэл авч, буруу зөрүү юм ярихыг үгүйсгэхгүй. Гэхдээ та бүхэн маань авахыг нь аваад, гээхийг нь гээгээд сонсоорой. Намын дарга, Ерөнхий сайдын хувьд 65 кноп, 65 гишүүн гэдэг бол бурханы бэлэг. Дахиж ингэж цуглах юм уу, үгүй юм уу мэдэхгүй байна. Мэдээж ард түмний дэмжлэг бидэнд хэрэгтэй байлгүй яах вэ. Намд, улс төрд хэрэгтэй. Гэхдээ одоо байгаа 65 кноп, 65 гишүүн гэдэг бол таны халаасанд байгаа маш том зэвсэг шүү. Үүнийг эрх биш та бүхэн минь сайн ойлгож байгаа байх. Тэгэхээр Засаг ч бай, УИХ ч бай, нам ч бай бүгд нэг өнгөн дээр байж энэ хүнд давааг давж гарах нэг өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр намыг, Засгийн газрыг, УИХ-ыг нэг гарт зангидаж энэ хүнд даваагаа давж, дараагийн ялалтад хүргэх ухаан, увидас танд байгаа гэж энэ УИХ итгэж бүхий л боломжуудаараа таныг хангаж ажиллаж байгаа. Хуульч биш болохоор Үндсэн хуультай холбоод яриад ирэхээр үнэхээр мэдэхгүй юм. Энэ Үндсэн хуулийн талаар цор, цор гэж бас л болоогүй юм биш үү. Тэгэхээр энэ бүхнээ том зургаар нь хараад ярилцаад их зөв дүгнэлт гаргаад явахад энэ Засгийн газарт нэгэнт итгэл үзүүлсэн УИХ чинь цаашид үргэлжлүүлээд үйл ажиллагааг чинь дэмжээд явахад бэлэн байгаа шүү дээ. Итгэл алдарчихаагүй байна. Тийм учраас бүх боломжууд Засгийн газарт, Намын даргад байгаа гэж харж байна. Сая болсон ч, болоогүй ч яаж ийж байгаад бид чинь 2019 оныхоо төсвийг батлаад авлаа шүү дээ. Үүгээр бидэнд маш боломжууд ирж байгаа. Бага гэж голох юм алга. Найм, наймыг бид тойрог тойрог руугаа ямар ч байсан чиглүүлээд авсан. Энэ юмнуудаараа 2019 онд ажлаа хийгээд 2020 он руугаа, сонгууль руугаа явахад хугацаа их бага байна. Гэхдээ бидэнд боломж байгаа шүү дээ. Үүн дээр ухаан гаргаарай гэж дарга нар удирдлагуудаасаа хүсье” гэлээ.

Дараа нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт

“…Энэ 76-гийн оронд 760 хүн ороод ирчих юмсан гэсэн хүсэлтэй байгаа. Энэ олонх болсон намын оронд 27 нам УИХ-д олонх болчихож магадгүй гэсэн горьдлого тээж байгаа. Ийм л цаг үед бид ажиллаж амьдарч байна. Яг үүнийгээ бид нар яримаар байна. Хэзээ ярих юм бэ. Өнөөдөр яах вэ, Батзориг сайдын тухай ярьж байгаа асуудал дээр өнөөдөр Засгийн газрын гишүүнээс огцруулаад улс төрийн хариуцлага тооцчихлоо. Нэг хэрэг дээр хоёр дахин хоёр хариуцлага тооцдоггүй ээ. Тийм болохоор маргааш Батзориг сайдыг бид нар аваад үлдэх нь зөв байх аа. Энд жудаг, ноён нуруу, хүн чанар гэж байх ёстой. Яах аргагүй салбартаа сайн ажиллаж байсан. Санамсаргүй алдаа гаргасан. Тэр алдаа гарахад нь бид нар бүгдээрээ оролцсон. Тийм болохоор энэ талаас нь бид нар харах ёстой байх. Ганцхан гол хэлэх гээд байгаа юм гэвэл яавал энэ 65 гишүүн маань эв найртай байх вэ, яавал дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байх вэ. Яавал үүсээд байгаа нөхцөл байдлыг аль болох хохирол багатай даван туулах вэ? Тэгээд цаашлаад яавал 2020 оны сонгуульд илүү амжилт гаргаж олонхийн байр сууриа хадгалж үлдэх вэ гэдэг дээр бид нар ойлголт нэгтэй, амь нэгтэй, сэтгэл нэгтэй, санаа нэгтэй болчихомоор байна. Тэгэхгүй, бие биедээ битүүхэндээ гомдоод, тунирхаад бие биеийнхээ эсрэг хөөрхөн жижигхэн чимхсэн ил далд, хар цагаан PR хийгээд, бие биеэ хорлох гээд суугаад байх утга алга. Би хар харагдчихлаа, 65-уулаа хар болчихъё гэдгийг зарим гишүүд нь хийгээд байгаа, тэрийг мэдээд байгаа. Өнгөрсөн жил Эрдэнэбатын Засгийн газрыг хүүхэд болгонд хүүхдийн мөнгө өглөө гэдгээр огцруулсан. Концесс авлаа гэдгээр огцруулсан. Алтанхуягийн Засгийн газрын, Сайханбилэгийн Засгийн газрын, Бат-Үүлийн хийсэн 100 концессыг ярихгүй мөртлөө Эрдэнэбатын Засгийн газрын долоон концессыг ярьсан. Шууд өрөөр хийсэн концесс ярихгүй мөртлөө сонгон шалгаруулалтаар 2013 онд хийсэн концессыг ярьж байгаад бид нарыг огцруулсан. Одоо тийм байдлаар дахиад балбаад, нүдээд байвал би тэсэхгүй ээ, тэвчихгүй. Би шалгуулсан. Одоо бүгдийг нь шалгая. Бүгдийг нь гаргаж ярьцгаа л даа, та нар. 100 концессоо ярь, 247 концессоо ярь. Тэрийг чинь би ярихгүй байгаа шүү дээ. Зах яах вэ гээд хүн чанар, жудаг гаргаад хэлмэгдээд огцорсон шүү. Яршиг гээд өнөөдөр уужуухан сууж байгаа. Тэгж байхад дахиад балбаад байж болох юм байна гэсэн байдлаар бие биедээ хандмааргүй байна. Эцэстээ бид өөрсдөө хохирно. Жоомоо алах гээд гэрээ шатаана. Үүнийгээ бодож, үүнийхээ төлөө ажилламаар байна. Ийм байдалтай байгаад байвал бид нар юун 2020 онд ялах, юун 2020 он хүрэх вэ. Өнөөдөр УИХ-ыг тараах асуудал яригдаж байна шүү дээ. Ийм юм руу явна шүү. Эцсийн эцэст төрийн эрх барих дээд байгууллага шүү энэ УИХ. Тийм болохоор бид нар энэ УИХ-ынхаа, намынхаа, Засгийн газрынхаа нэр хүндийг яаж хамгаалах вэ, яаж хамтдаа байх вэ, яаж ойлголцох вэ гэж явмаар байгаа юм. УИХ-ын ар талд МАН-ын нэр хүнд, МАН-ын ар талд Засгийн газрын нэр хүнд бий. Энэ гурав салшгүй холбоотой. Нэг зоосны хоёр тал гэдэгтэй адилхан. Унавал хамтдаа унана, босвол хамтдаа босно. Бие биеэсээ салаад, холдоод, бие биеэ дээш нь доош нь хийгээд, УИХ, Засгийн газар, нам нь тус тусдаа PR, тус тусдаа бодлого явуулаад зарим юмаа хойд зүгийн хар овоохой руугаа чихчихээд ингээд явна гэж байхгүй ээ” гэв.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • СОНГОГЧ 2019-10-17 17:41:53
    ОДОО СУУЖ БУЙ ХУЛГАЙЧИД ИРЭХ СОНГУУЛЬД ӨРСӨЛӨЖ МӨНГӨӨ ҮРЭЭД ХЭРЭГГҮЙ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ТА ХЭДИЙГ СОНГОХГҮЙ
    112.72.12.11
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-10-17 07:33:55
    санамсаргүй алдаа байгаад байх ёстой сонин бна өөрсдөө авсан болоод тэр ядуу ард түмэнд өгсөн бол яахав
    103.68.107.29
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-10-17 06:04:14
    солиотой юм шиг ярих юм. Санаатайгаар хувааж ард түмнээсээ хулгай хийчихээд
    103.229.123.36
    Мэдэгдсэн Хариулах
  • ?! 2019-10-17 04:33:11
    Санамсаргүй байж байтал ороод ирдэг зээл байдаг бол ядуу ардуудад л хэрэгтэй юмсанж дээ?!?!? Ярихдаа бага ч гэсэн бодож ярьдаг баймаар юм!
    122.201.24.191
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-10-17 03:15:35
    Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.42.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-17 02:28:50
    Санамсаргүй алдаа гэж бдгүй юм.Гишүүн өмөөрч бх шиг. Өд- нас бүх зүйл толинд харсан мэт бдаг юмдаа!Түмн- амьдарлаа урагшлуулах боломж хаачхаад солиорохгүй шү та...
    192.82.69.248
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-17 02:03:52
    Батзоригийг яасан их өмөөрөх юм бэ? Дагаад бүгдээрээ явна гэж айгаа юу? Их л шуналтай хүн дээ. Хамгаалаад байгаанууд ч гэсэн шуналтай л байна шүү
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах