Өнөөдөр: Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
09:30 цагт Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд "Органик хүнс үйлдвэрлэгчдийн IV чуулган" болно. 14 цаг хүртэл үргэлжлэх чуулганаар "Органик хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн байдал" судалгааны дүн, ХХААХҮЯ-наас органик хүнсний баталгаажуулалтын байгууллагатай хийх захиргааны гэрээний төслийг танилцуулна. Мөн энэ үеэр органик үйлдвэрлэлд шилжихээ илэрхийлсэн фермерүүдийн тангараг өргөх ёслол болно. Холбоо барих утас: 80019000

10:30 цагт Сүхбаатарын талбайд Онцгой байдлын байгууллагаас хүүхэд, багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор улсын хэмжээнд 487 бүлгийн 3820 сурагчийг өсвөрийн аврагчаар бэлтгээд байна. Өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг бататгах, болзошгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага олгох зорилготой “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээийг анх удаагаа зохион байгуулах гэж байна. Тэмцээнд төв, орон нутгаас шалгарсан шилдэг 5 бүлгийн 35 өсвөрийн сурагч оролцох юм. Харилцах утас: 86150069

11:00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Жич: Хэвлэлийн хурал яг цагтаа эхлэхийг анхаарна уу. Холбоо барих утас: 88020633, 89890090
 

12:00 цагт  "Монгол экспорт экспо 2019" арга хэмжээний нээлт Мишээл экспо төвд ӨНӨӨДӨР буюу 2019-10-17-ны 12 цагаас болно. 88087892

С.Цэц

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.