НИТХ-ын Тэргүүлэгчдийг шинээр томиллоо
Нийслэлийн ИТХ-ын XIX ээлжит хуралдаан болж, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ-ын Хуралдааны дэгийн 7.6-д Тэргүүлэгчдийг жил бүр эргэлтэд оруулна гэж заасан байдаг. Үүний дагуу нийслэлийн ИТХ дахь намын бүлгүүд Тэргүүлэгчдэд нэр дэвшигчийг санал оруулж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дэмжлээ. Ингэснээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчээр Ардчилсан намаас Ж.Амарсанаа, Т.Бат-Эрдэнэ, Т.Болдбаатар, А.Гантулга, Ц.Одонтунгалаг, С.Очирбат, Монгол Ардын намаас Т.Гантөмөр, Г.Ганбаяр, Б.Энх-Амгалан, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс Л.Шагдаррагчаа нар томилогдон, ажиллахаар боллоо,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.