Д.Совд: Дүүгийн минь биеийн байдал маш хүнд байна

Энэ сарын 13-14-нд шилжих шөнийн ээлжинд ажиллаж байсан “Хүннү Эйр” ХХК-ийн инженерийн үүрэг гүйцэтгэгч О.Мэргэншагай өндрөөс унаж хүнд гэмтэл авсан харамсалтай үйл явдал болсон. Хамгийн гол нь “Хүннү эйр” компанийн дарга удирдлагууд энэ асуудалд хайнга хандаж байгаа учраас О.Мэргэншагайгийн ах өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтээс тусламж хүссэн тухай бичлэгийг бид хүргэсэн. 

Тэгвэл яг одоогийн байдлаар хохирогч Жигжидийн Отгонбаатар овогтой Мэргэншагайгийн байдал ямар байгаа талаар түүни ах Жигжидийн Дэмбэрэлням овогтой Совдоос дараах асуултад хариулт авлаа. 

-О.Мэргэншагайгийн биеийн байдал ямар байна? 

-Маш хүнд байна. Дахин томографын зураг авсан. Ухаангүй хэвээр байна.

-Эмч нарын зүгээс ямар онош тавьсан бэ?

-Анхны онош нь гавлын ясны цууралт, хугарал баруунаас зүүн чих хүртэл тархины суурь яс руу орсон цууралттай. Тархины заадал дагасан гол судаснаас цус алдаж баруун зүүн хоёр тал руу цус хуралдсан харвалттай. Зөөлөн тархи баруун болон зүүн талдаа хэсэгчилсэн няцралттай. 

-“Чингис хаан” нисэх буудлын талбай дээрх зурвасын камерыг шүүсэн гэж байсан. Тэнд чухал ямар үйл явц бичигдсэн байна вэ?

-Бүх үйл явдал автобус дотор болсон байна. Эмч очихоос өмнө хэргийн газраас хоёр ажилтан нь автобус руу дур мэдэн дүүг нь зөөвөрлөсөн байна. Ингээд нисэх буудлын гадаа авчирсны дараа эмч орж үзсэн байгаа юм. Мөн цагдаа нь ч орсон байна лээ. Ингээд мэдүүлэг нь зөрөөд байна. Бүх зүйл автобусан дотор явагдаад тэнд 103 ирээд аваад явжээ. 

Гэвч өнөөдрийн байдлаар ЗТХЯ болон ИНЕГ-ууд энэ аваар ослын хүлээн зөвшөөрч, ганц ч мэдэгдэл хийсэнгүй. Мөн хамгийн гол зүйл, нотлох баримт болох камерын бичлэгийг ил болгох шаардлагатай байна.

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2019-10-20 23:56:44
    Номтойбаяраас мөнгө нэхэж байна гэж харж байна
    103.212.116.251
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2019-10-18 00:33:48
    Ene yostoi hariutslagagui dampuu kompani bna leeshdee.
    66.181.177.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Онгоц 2019-10-17 07:28:44
    Хүннү эйр компань хараагджээ.Дорнод руу хужаагийн ажилчдыг зөөж явах үед нь осолдоосой.
    66.181.161.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Ням 2019-10-16 15:19:43
    Ийм тохиолдолд яагаад 103, цагдаа дуудаагүй вэ? Нисэхийнхэн үүнийг мэдэж байгаа мэдэх ч ёстой байдаг. Байгууллагын буруу хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.
    202.179.26.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Бттх Мр 2019-10-16 11:01:13
    үнэхээр харамсалтай гомдолтой байна
    66.181.161.112
    Мэдэгдсэн Хариулах
  • жижигхэн залхуурал амь насанд хүрэх эрсд 2019-10-16 09:17:55
    Байгууллагыг буруутгахыг хамгийн түрүүнд тавих нь байж болох ч ажил гүйцэтгэгчийн өөрийн үүрэг дүрэм журам мөрдсөн байдлыг бас сайтар авч үзэх хэрэгтэй.
    103.194.176.117
    Мэдэгдсэн Хариулах
    • wtf 2019-10-17 07:15:54
      дүрэм журам мөрдөөгүй бол тэгээд үх гэх юм уу?
      202.126.89.120
      Мэдэгдсэн Хариулах
    • Бттх Мм 2019-10-16 11:04:10
      хүний амь чухал шүү дээ байгуулгын нэр төр бол цаашаа л бна
      66.181.161.112
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-10-16 07:32:59
    Ямар ч хариуцлага хүлээх сэтгэлгүй хүний амь нас яригдаж байхад осол аюулгүй байдал хангах, түргэн шуурхай үйлчилж мэдээллээр хангахгүй үнэхээр fuck юмаа.
    203.91.115.243
    Мэдэгдсэн Хариулах