«Prada» компанийн борлуулалтын ашиг огцом буурчээ
Италийн тансаг зэрэглэлийн гар цүнх үйлдвэрлэлээрээ алдартай «Prada» компанийн борлуулалтын өсөлт сүүлийн гурван жилийнхээ доод түвшинд хүрснээр, энэ оны эхний хагас жилийн ашиг нь 21 хувиар буурсан дүнтэй гарчээ. Энэ нь тус компанийн бүтээгдэхүүний эрэлт Ази болон Европт буурч байгаатай холбоотой юм байна.
 
Тодруулбал «Prada»-ийн энэ оны эхний хагас жилийн цэвэр ашиг 245 сая евро болж буурсан гэж тус компаниас мэдэгджээ. Түүнчлэн тус компанийн ашиг энэ оны хоёрдугаар хагас жилд ч буурах төлөвтэй байгааг «Prada»-aac онцолсон байна. Үүнээс өмнө буюу өнгөрсөн наймдугаар сард тус компани зардлаа танана гэж мэдэгдээд байсан юм.
 
Валютын ханш тогтворгүй байгаа болон дэлхий нийтээр худалдан авагчдын зарцуулалт буурснаар «Prada»-ийн бизнест сөргөөр нөлөөлж эхэлсэн нь голлох нөлөөг үзүүлжээ. Үүнээс гадна тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч «LVMH», «Louis Vuitton» зэрэг компанийн ашиг ч энэ оны эхний хагаст тааруу үзүүлэлттэй гарсан байна. Украйны хямрал болон Хонгконгийн улс төрийн тогтворгүй байдал худалдан авагчдад сөргөөр нөлөөлж байна гэж шинжээчид үзэж байгаа аж.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.