Архангай, Сүхбаатар аймгийн 16 албан тушаалтанд ОНХС-ын асуудлаар хариуцлага тооцуулна
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний Аудитын газраас 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн Орон нутгийн хөгжлийн сангийн 2018 оны хөрөнгийн зарцуулалтад хийсэн нийцлийн аудитын тайланг сонслоо.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Оюунбилэг танилцуулав. 
 
ОНХНС /Орон нутгийн хөгжлийн сан/-аас аймаг, нийслэлийн ОНХС-д 2018 онд гүйцэтгэлээр 88.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, орон нутаг өөрийн эх үүсвэрээр 17.3 тэрбум төгрөг, өмнөх оны үлдэгдэл 17.4 тэрбум төгрөг, нийт 123.4 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлсэн байна. Энэ нь тус сангийн 2017 оны гүйцэтгэлээс 16.0 тэрбум төгрөгөөр буюу 12.9 хувиар нэмэгдсэн. ОНХС-ийн хөрөнгөөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаар 2018 онд нийт 122.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 4,500 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр баталснаас гүйцэтгэлээр 86.1 тэрбум төгрөгийн 3,594 төсөл арга хэмжээ буюу 83.0 хувь бүрэн хэрэгжсэн, 9.4 тэрбум төгрөгийн 272 төсөл арга хэмжээ буюу 9.1 хувь нь дутуу хэрэгжсэн, 13.3 тэрбум төгрөгийн 600 төсөл, арга хэмжээ буюу 12.8 хувь нь огт хэрэгжээгүй байна гэдгийг тэргүүлэх аудитор танилцуулгадаа дурдсан. 
    Мөн тэрбээр, Үндэсний аудитын газраас 2018 оны аудитаар 342.8 сая төгрөгийн 65 төлбөрийн акт тогтоож, 18.3 тэрбум төгрөгийн 475 зөрчлийг арилгуулах албан шаардлага, 5.0 тэрбум төгрөгийн зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хугацаатай хүргүүлж, Архангай, Сүхбаатар аймгуудад 16 албан тушаалтанд холбогдуулан хариуцлага тооцуулах албан шаардлагыг дээд шатны байгууллагад нь тус тус хүргүүлсэн. Аудитаар "сангийн зарим хөрөнгийг орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрт бус, богино хугацааны хэрэгцээг хангах зардалд зориулалт бусаар зарцуулж байгаа нь тус сангийн хөрөнгөд тавих хяналт, албан тушаалтны хариуцлага. санхүүгийн сахилга сул байгаатай холбоотой бөгөөд энэ нь сангийн үр өгөөж, ач холбогдлыг бууруулж байна" гэж дүгнэсэн гэж байлаа. 

    Тайлан, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, зөрчил гаргаж байгаа хүмүүст хариуцлага тооцох шаардлагатай байгааг дурдаад цаашид Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг төлөвлөж олгохдоо үнэлгээнээс хасдаг чиглэлийг барьж ажиллавал, орон нутгийн удирдлага илүү хариуцлагатай, санаачлагатай болно гэсэн санал хэлэв. 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-10-17 02:10:33
    Сум хөгжүүлэх сан гэж хөрөнгийг ёстой нэг үргүй зарж байгаа юм даа. Үнэхээр юм хийдэг хүн аваад зарсан бол нэг хэрэг л дээ. Ямар ч бодологүй хэл ам татсан
    66.181.161.72
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-10-15 08:37:47
    Дорноговь аймаг гэхэд сангийн яамнаас ирсэн шалгалт санхүүгийн нэр төдий хийгээд буцлаа аргагүй биздээ засаг даргын найз нь ирсэн
    103.68.107.29
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-10-15 08:35:46
    Санхүүгийн хяналт шалгалтын газраа татан буулгаад потооп аудит нэрээр ажиллахгүй засаг дарга нарт энэ нь ашигтай байна шүү дээ
    103.68.107.29
    Мэдэгдсэн Хариулах