Казакстан улсаас импортлосон 8.2 тн хүнсний бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулаагүй байжээ
Гүний гаалын хяналтын бүсэд NSSU706224-0 дугаар чингэлэгээр БНСУ-аас импортолсон 11,2 тн бараа бүтээгдэхүүнийг Төрийн хяналт шалгалтаас зайлсхийсэн үйлдлийг “Ай энд эр монголиа” ХХК гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 11,2,1,1 заалтаар торгуулийн арга хэмжээ авлаа.

Туушин ххк-ийн гаалийн хяналтын бүсээр Маркет гейт ххк нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр АЕ6384-1 дугаартай тээврийн хэрэгслээр Казакстан улсаас импортлосон 8.2 тн хүнсний бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулалгүй авч гарсан нь барааны мэдүүлэг болон нэвтрэх хуудас зэргээр нотлогдсон байна. Иймд тухайн аж ахуйн нэгжийг ЗТХ-ийн 11.2 дугаар зүйлийн 1.1 дахь заалтаар арга хэмжээ авч, зөрчлийг арилгууллаа.

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2019-10-15 07:58:58
    бүхэл бүтэн улсын хил гааль хариуцаж байгаа нөгөө олон улсын байцаагч нар эрх дархтай ажилтан нар нь хаана байсан байна вэ хариуцлага
    103.68.107.29
    Мэдэгдсэн Хариулах