Хуримын бөгжийг хаан бугуйвч, хатан сүйх гэж нэрлэсний учир
Монгол хуримын бөгж нь бусад орнуудын хуримын бөгжнөөс өөр хэлбэр дүрс болон утга агуулгатай юм. Хуримын бөгж нь хатан сүйх, хаан бугуйвч гэдэг монгол хээний дүрсээс үүдлэн хийсэн.

Эрэгтэй хүний бөгжийг хаан бугуйвч, эмэгтэй хүний бөгжийг хатан сүйх гэж нэрлэнэ. Уг хээ нь үүрдийн бат бэх холбоог билэгдсэн тэмдэг. Иймд хоёр дүрст хээ хоорондоо холбогдсоныг хос залуучуудыг үүрд хамт бэх бат аз жаргалтай амьдрахын ерөөл. Хаан бугуйвч нь хоёр зөрж барилдсан дугуй хэлбэртэй. Яагаад хаан бугуйвч нь дугуй хэлбэртэй вэ? Учир нь монгол гэрийн тоононы хэлбэр, хоёр айлын тоонот гэрээс гал голомтыг бадраах хүн нь нөхөр хүн. Хатан сүйх нь ташуу хоёр дөрвөлжин зөрж барилдсан байдаг. Яагаад хатан сүйх ташуу дөрвөлжин хэлбэртэй вэ? Тоонот гэрийн багана тулгуурын хэлбэр, хос багана шиг хоёулаа хамтдаа явъяа гэж ч монгол ардын дуунд гардаг, түүн шиг түшиг тулгуур нь эхнэр хүн юм. Бөгжийн доторхи хоёр нүд чи, би, гадна талын гурван нүд аав, ээж, ах, дүү, хамаатан садангуудтайгаа үргэлж холбоотойгоос гадна, бас дөрвөн зүг найман зовхистой зовлон жаргалыг хамтдаа туулна гэсэн билэг тэмдэг. Яагаад хаан бугуйвч гэж нэрлэв? Гэргийнхээ чимэг нь болж явах учир хаан бугуйвч гэж нэрлэжээ.Яагаад хатан сүйх гэж нэрлэв? Эр хүнийхээ цоморлог болж явах учир хатан сүйх гэж нэрлэжээ. (Я.Цэвэл монгол хэлний тайлбараас) Хуримын бөгжийг эрэгтэй хүн баруун гартаа,(чиний эрхэм хүндлэлд гэсэн утгатай), эмэгтэй хүн зүүн гартаа (чиний зүрхэнд гэсэн утгатай) зүүдэг. Монгол хуримын бөгж нь нэгэн ижил, өрх гэр, бат бэх, түшиг тулгуур, амьдралын хатуу зөөлнийг хамтдаа даван туулах, аав ээж, ахан дүү, садан төрөлдөө аз жаргал, сайн сайхан бүхнийг билэгшээдгээрээ онцлогтой юм.



С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.