Орон нутгуудад эрх мэдлийг хангалттай өгч чадахгүй байна гэв
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Иймд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. Төрийн өмчийн удирдлага, зохион байгуулалтыг зөв зарчимд оруулах шаардлага бий гэдгийг Д.Хаянхярваа гишүүн хэлж байв. Түүнчлэн эрх мэдлийг орон нутагт шилжүүлээгүй улмаас төсвийн гүйцэтгэл хангагддаггүй шалтгааныг тайлбарлав. Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулах нь оновчтой хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, энэ талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргаж буйгаа танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, шинээр байгуулах агентлагийг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулах дээрх саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

    Ингээд Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний 7 нь дэмжив. Ингээд  “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.