Баянзүрх дүүрэг цагдаагийн гурван хэлтэстэй боллоо

Цагдаагийн ерөнхий газрын даргын наймдугаар сарын 4-ний өдрийн 487-р тушаалаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийг байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ сарын 15-ны өдрөөс тус хэлтэст ажиллах офицер, алба хаагчийн бүрэлдэхүүнийг томилж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр Хууль сахиулахын их сургуулийн хойд талд хуучнаар Амгалангийн цагдаагийн хэсэг буюу өрхийн эмнэлгийн байранд ажил үйлчилгээ явуулах болж, байрны засварын ажил хийгдэж байна

Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь Баянзүрх дүүргийн 8,9,10,11,12,20,23, 28-р хорооны нутаг дэвгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэнэ. Тус хороонд оршин суух иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өргөдөл, гомдол, гэмт хэрэг зөрчлийн дуудлагын ажил үйлчилгээг тухайн хэлтэст хандаж авах боломжтой юм байна.

Г.Уянга
оллоо.нн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.