Визийн хугацаа хэтрүүлсэн Нигериа Улсын тамирчдыг албадан гаргалаа

Холбооны Бүгд Найрамдах Нигериа Улсын хөлбөмбөгийн тамирчин Мошод Афолаби, Они Степен Олалекан нарыг Гадаадын иргэн, харьяатын газрын даргын тушаалаар Монгол Улсаас албадан гаргалаа. Тодотговол, Визийн хугацаагаа хэтрүүлсэн Мошод Афолабиг энэ сарын 11-ний өдөр Монгол Улсаас албадан гаргасан бол Они Степен Олалеканыг энэ сарын 26-нд албадан гаргаж, эх оронд нь буцаахаар боллоо.

Нигериа Улсын хөлбөмбөгийн тамирчид болох Мошод Афолаби, Они Степен Олалекан нар нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яамнаас авсан 30 хоногтой жуулчин ангиллын визээр 2018 оны 5 дугаар сард орж ирсэн хэдий ч буцах зардлын мөнгөгүй гэсэн шалтгаанаар визийнхээ хугацааг хэтрүүлэн жил гаруй Монгол Улсад амьдарсан байна.

Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.12 буюу түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлийн дагуу иргэн тус бүрт 2 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, Монгол Улсад 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон албадан гаргасан байна.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-10-16 00:05:41
    davartsan haltruudiig gargasan deer ee
    73.111.22.241
    Мэдэгдсэн Хариулах
  • evropoos 2019-10-15 09:22:04
    Mash zov Odoo shashnii baiguulalga mon humuunleiin tuslamj neriin dor baigg humuusiig shalga bas Olon ulsiin baiguulalgiin shugmaar ireed duraaraa durgij bna...
    193.91.98.156
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-10-15 07:06:34
    хятадуудыг сайцфн гарга тэд бол ер нь виз байхгүй л байгаа хөдөө орон нутаг гээд л байгаа шүү
    103.229.120.48
    Мэдэгдсэн Хариулах
  • ???!!! 2019-10-15 05:05:30
    Гадаадын иргэн, харьяатын газар гэж ЗГ-ын нэг агентлагийн байр нь багавтар улсын Төрийн ордон шиг том байшин байдаг юм уу??? Улсын мөнгөөр мөн ч дургих юм даа!!...
    122.201.24.191
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-10-15 03:44:13
    Ямар хариуцлаггүй газар бэ Бүтэн жил байлгаад бхдаа яахав дээ.Ажлаа хийгээч балай юмнуудХяналт шалгалтаа сайжруулаач өшөө олон хүн бгаа даа.
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Tttt 2019-10-15 03:15:13
    Mash zöv
    202.21.108.182
    Мэдэгдсэн Хариулах