Хайрга ачсан тээвэрлэлтийн хотруу орох хугацааг 08:00-22:00 цаг байхаар мөрдүүлж ажиллана

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 01- ний А/1034 тоот ’’ Авто зам, замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай захирамжийн дагуу ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлага , ХУД ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс хамтран 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус захирамжийн хэрэгжилт болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2019 оны A/433-A/820 дугаартай хамтарсан тушаал , захирамжийн биелэлтэд, Өлзийт, Таван толгой, Морингийн давааны авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт тавин ажиллалаа.

Энэ өдрийн байдлаар авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор түүхий нүүрс тээвэрлэгдээгүй, тарвага болон хууль бус байгалийн дагалдах баялаг нэвтэрсэн зөрчил дутагдалгүй , товчоодын хяналт шалгалт хэвийн явагдаж байна.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн А/1034 тоот ’’ Авто зам, замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай захирамжийг хэрэгжүүлж хайрга ачсан машинуудыг оройн цагаар явуулахгүй байхыг анхааруулж, товчоодод гарч буй байцаагч, төрийн байгууллагын ажилтнуудад зөвлөгөө өгч , АТШНТовчоодын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа. Мөн Хан-уул дүүрэг нисэхийн тойргоос биоkомбинат, шувуун фабриk хүртэлх замд хайрга ачсан том тэрэгний ачааг стандартад заасны дагуу хязгаарлаж, хотруу орох тээвэрлэлтийн хугацааг 08:00-22: 00 цаг байхаар мөрдүүлж ажиллана.

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-10-15 00:59:00
    бослого гарч төр эргэх бий дээ малны ах дүү нараа
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах