Г.Мөнхсүлд: Хамгийн их жингээ хаясан нь Тoyota AQUA автомашины эзэн болно
Монголын эргэлтэд дугуйн “Сүлд спиннинг” клуб FAT to FIT хэмээн нэрлэсэн ээлжит уралдаанаа эхлүүллээ. Энэ удаагийн тэмцээнд 75-95 кг-ын жинтэй 150 бүсгүй оролцохоор бүртгүүлж, өчигдөр биеийн хэмжилтээ хийлгэж, эрүүл мэндийн зөвлөгөөгөө авлаа. Энэ үеэр FAT to FIT уралдааны талаар “Сүлд спиннинг” клубын клубын захирал Г.Мөнхсүлдтэй цөөн хором ярилцлаа. 

-Жин хасах ээлжит уралдаан гараанаас гарч байна. Энэ удаагийн уралдаан ямар онцлогтой вэ? 

- “Сүлд спиннинг” клубээс FAT to FIT жин хасах уралдаан амжилттай эхэлж байна. Энэ удаагийн тэмцээний онцлог нь бид “Монре даатгал”-тай хамтран ажиллаж байгаа. Тэмцээнд оролцож буй хүн бүр даатгалд хамрагдана гэсэн үг. Мэргэжлийн багш дасгалжуулагчтай, даатгалдаа хамрагдаад, эмчийн хяналтан дор уураг vitamin болон хоолзүйчтэйгээр 60 хоногийн хугацаанд жингээ хасна. 
“Сүлд спиннинг” клуб автомашинтай уралдааныг хоёр удаа зохион байгуулж байсан. Энэ жил гурав дахь удаагаа буюу хамгийн их жингээ хаясан ялагч маань Тoyota AQUA автомашины эзэн болно. Энэ удаагийн FAT to FIT уралдаанд 150 гаруй бүсгүйчүүд оролцож байна. 
 

 
-Хэдээс хэдэн килограмм жинтэй хүмүүс уралдаанд оролцож байгаа вэ? 
 
-75-95 кг жинтэй бүсгүйчүүд оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд тамирчин болоод энэ төрлийн тэмцээнд орж түрүүлж байсан хүмүүсийг оролцуулахгүй. 
 
- FAT to FIT жин хасах уралдааны явц хэрхэн үргэлжлэх вэ? 
 
-Хэмжилт долоо хоног бүр хийнэ, жингээ хянана. Эмчийн баг ажиллаж байгаа. Жин хасах явцад хүндрэл гарч болзошгүй гэдэг үүднээс эмч нар хяналтаа хийнэ. Уралдаан хасагдах журмаар гэдэг ч юм уу, хэн нэгэн тэмцээнийг орхино гэсэн ойлголт байхгүй. Хамгийн бага хассан ч үр дүн гаргахын төлөө хоёр сарын турш хөдөлмөрлөнө. Хамгийн гол эрүүл зөв аргаар эмчийн хяналтан дор богино хугацаанд жингээ хасах боломжийг олгоно. Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйгээр, зөв аргаар жингээ хасах нь чухал. Энэ утгаараа бид OSPRING MONGOLIA, MONRE даатгал, SYN BEAUTY салонтай хамтран ажиллаж байна. 


-Энэ удаагийн уралдаан эрчүүдэд яагаад боломж олгосонгүй вэ? 
 
-Эрчүүдээс яг ийм санал, гомдол ирж байгаа. Клубын зүгээс ирэх хавар зөвхөн эрчүүддээ зориулан уралдаан зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. 
 
- FAT to FIT жин хасах уралдаанд орон нутгаас хүмүүс ирж оролцож байгаа юм байна. Энэ талаар? 
 
-Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай аймгуудаас  манай тэмцээнийг зорьж ирсэн хүмүүс байгаа. Тиймээс бид хүн бүрийг үр дүнтэйгээр шантрахгүй жингээ хасах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Манай клубын таван багш ажиллаж байна. 
 
-Шагналын сангийн талаар тодруулахгүй юу? 
-Энэ тэмцээнд эхний таван байр шагналтай. 
1-р байр Сүлд спиннинг[ 2014 оны TOYOTA AQUA]
2-р байр Opsring mongolia 5.000.000₮ бүтээгдэхүүн.
3р-байр Sun beauty салоны 2.500.000₮ эрх
4-р байр Health portein 1.500.000 уураг vitamin
Мөн явц дунд буюу 28-хоног тутамд хамгийн их жингээ хассан оролцогчдод тусгайлан шагнал бэлдсэн. 


 


П.ГОО
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.