ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө 8.4 тэрбум төгрөгөөр нэмжээ
Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны хоёрдугаар улиралд нийт 40 Банк бус санхүүгийн байгууллагын гаргасан зөвшөөрлийн хүсэлтийг Хорооны даргын тушаалаар шийдвэрлэв.

Эдгээрээс 3 ББСБ-ын оноосон нэрийн өөрчлөлтийг бүртгэж, 5 ББСБ-д салбар байгуулах зөвшөөрөл өгч, нэг ББСБ-ын салбарыг хүчингүй болгов. Мөн 13 ББСБ-ын хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг, 9 ББСБ-ын хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулахыг, 2 ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг, 1 ББСБ-ын хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах, 6 ББСБ-ын хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө.

Үүнээс 17 ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 8.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн байна.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.