Малын хулгайтай тэмцэх тухай хуульд ямар өөрчлөлт оруулах вэ
Мал хулгайлах гэмт хэргийн гаралт 2017 оноос нэмэгдэж 2019 оны 1-р улирлын байдлаар мал хулгайлах 524 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 89.2 хувиар өссөн дүн юм. Мал хулгайлах гэмт хэрэг орон нутагт бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 15.5 хувийг эзэлж байна. 

“Мал бол үндэсний баялаг. Төрийн хамгаалалтад байна” хэмээн хуульчилсан байдаг. Гэсэн ч энэ хууль хэсэг бүлэг урт гартнуудад үйлчилж чадахгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Цагдаагийн байгууллага энэ гэмт хэрэгтэй тэмцдэг хэдий ч хэргийн тоо жил бүр өссөөр байна. Тэгвэл УИХ-ын гишүүд энэ хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан байна.

Энэ сарын эхээр УИХ-ын гишүүн З.Нарантуяа нарын гишүүд  Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Гэтэл УИХ-ын гишүүн З.Нарантуяа гишүүний зүгээс Л.Болорчулуун гишүүний боловсруулсан хуулийн төслийг өргөн барьсан болж таарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болорчулуун “ З.Нарантуяа нарын гишүүний өргөн барьсан хууль нь хууль бус. Малын хулгайтай тэмцэх асуудлаар орон нутгаас сонгогдсон 24 гишүүн санал нэгдэж гарын үсэг зураад чуулган эхлэхээр өргөн барихаар товлосон байсан. 24 гишүүний нэг нь Л.Нарантуяа гишүүн. Гэтэл З.Нарантуяа гишүүн хуулийн төслийг өөрийнхөө бланкан дээр болгод өргөн барьсан байна. З.Нарантуяа гишүүн хоёулханаа өргөн баръя гэхээр нь “Орон нутгаас сонсогдсон олон гишүүний санал орсон” гэж хэлсэн. Яагаад хууль бус гэхээр миний бичсэн хуулийн төслийн үндэслэл шаардлагыг хувилаад өөрийнхөө бланкан дээр хэвлэчихсэн. Мөн миний нэр дээр ирсэн ЗГ санал дүгнэлтийг хувилаад өгчихсөн. Төслийг хэлэлцүүлгийн тойм, санал асуулга гээд бүгдийг нь хувилаад өргөн барьжээ. З.Нарантуяа гишүүнийг ийм ёс суртахуунгүй зүйл хийсэнд харамсаж байна” гэлээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, О.Батнасан, Д.Дамба-Очир, Я.Содбаатар, Л.Элдэв-Очир, Л.Энхболд нарын зэрэг 24 гишүүн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг  өргөн барьсан байна.

Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт ”Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж 24 бог, 8 бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж заасан байна.
 
Ингэснээр “олон тооны мал”-д тооцох хэмжээний мал хулгайлаагүй тохиолдолд хөнгөн хэлбэрийн хариуцлага хүлээлгэх боломжтой байгаа тул дээрх тоон үзүүлэлтийг зохистой хэмжээнд хүртэл бууруулан тогтоох, улмаар мал хулгайлагчдад хүлээлгэх ял, шийтгэлийн бодлогыг чангатгах шаардлагатай гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байна.

Шүүхийн практикаас харахад цөөн тооны мал хулгайлсан этгээдэд хорихоос өөр төрлийн буюу нийтэд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл хүлээлгэх нь түгээмэл байгаа бөгөөд энэ төрлөөр шийтгэгдсэн гэмт этгээдүүдийн дийлэнх нь малчинд учруулсан хохирлоо нөхөн төлөлгүй, малаа алдсан иргэд хохирч байгаа ажээ.  Ийнхүү орон нутгаас сонгогдсон гишүүд мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах хариуцлагыг чангатгахаар санаа нэгджээ. З.Нарантуяа нь ч байна уу, Л.Болорчулуун ч байна уу хамаагүй ямартай ч малчдад ээлээ өгөх хуулийн төсөл гараанаас гарлаа.


П.ГОО
Оллло.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Buu 2019-10-15 11:01:43
    Malchidad buunii zovshoorol olgoj,hulgaichiig buudah erh ogoh ni deer
    67.81.189.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-10-14 08:30:49
    Uu malchdad heregtei 1 ym hiihgeheer minii, chinii bolood herelddeg haashaa novshnuud ym beeee, yagaad.baidag ym beeee
    66.181.182.15
    Мэдэгдсэн Хариулах