Хил нэвтэрсэн лавлагааг амралтын өдрүүдээр олгож байна
2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэлсэнтэй холбогдуулан  зарлан дуудах бичиг авсан  гадаад улсад сурч, амьдарч байгаа цэргийн насныхнаас Монгол Улсын хилээр нэвтэрсэн эсэх лавлагаа, мэдээллийг шаарддаг.

Энэ дагуу Хил хамгаалах eрөнхий газар уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал, энэ сарын 12, 13-ны өдрүүдэд 08.30-18.00 цагийн хооронд иргэдэд гаргаж өгч үйлчилж байгаа аж. Үүнтэй холбогдуулан ХХЕГ-ын Нууц мэдээллийн аюулгүй байдлын албаны ахлах ажилтан, хошууч Ч.Мөнхтамираас дараах асуултад хариулт авлаа.

-Цэрэг татлага эхэлсэнтэй холбоотой гадаадад сурч байгаа оюутнуудын ар гэрийнхэн хил гарсан тухай тодорхойлолт авахад ачаалал их байгаа талаар гомдол ирүүлж байна Дээрх тодорхойлолтыг авахаар өдөрт хичнээн хүн хандаж байна вэ?

-Өдөрт 400-500 орчим иргэн ХХЕГ-т хүсэлт өгч байна. Тэдгээрийн 280 орчим иргэний лавлагааг нэг өдөрт гаргаж өгдөг. Мөн хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу өдөрт 100 орчим хүний лавлагааг давхар гаргаж өгч байна. Цэрэг татлага эхэлсэнтэй холбогдуулан лавлагаа хүссэн иргэдийн тоо эрс ихэссэн тул ХХЕГ энэ сарын 12,13-ны амралтын өдөр 08:30-18:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж лавлагааг гаргаж өгч үйлчилж байна.

-Хилээр гарсан тодорхойлолтыг ямар тохиолдолд олгодог вэ?

-Тухайн иргэнд түүнийг хилээр нэвтэрсэн лавлагааг ямар ч тохиолдолд гаргаж өгч болно. Иргэн лавлагааг өөрийн биеэр ирж авах боломжгүй тохиолдолд түүнтэй хуулийн дагуу хамаарал бүхий этгээд эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчид хил нэвтэрсэн лавлагааг гаргаж өгдөг. Мөн эрх бүхий хууль хяналтын байгууллагуудад прокурорын зөвшөөрөл, шүүхийн шийдвэрийн дагуу лавлагааг гаргаж өгч үйлчилдэг

-Уг лавлагааг цахим хэлбэрт шилжүүлэх боломжтой юу?

-Лавлагааг цахимаар өгөх боломжгүй. Лавлагаа нь төрийн болон албаны нууцын тухай хууль болон хувь хүний нууцын тухай хуулиудаар хамгаалагдсан мэдээлэл юм. Тиймээс дээр дурдсанаар хуулийн дагуу түүний хамаарал бүхий иргэн, хууль хяналтын байгууллагад өгдөг.

О.Онон
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-10-13 02:30:14
    Уг нь хилээр гарсан штамп байхад тухай тухайн үед нь Цэргийн хэлтэс дээр нь шалгачихдаг бол ийм их зарлага гарахгүй. Чирэндэлтэй байна
    103.212.116.33
    Мэдэгдсэн Хариулах